УИХ-ын гишүүд хоёр дахь өдрөө ажлаа таслав
2016.01.06

УИХ-ын гишүүд хоёр дахь өдрөө ажлаа таслав

УИХ-ын гишүүн, сайд, дарга нар бидний өмнөөс төрд сонгогдон ажиллахдаа чухал хуулийн төслийг санаачилан, боловсруулж, батлах гэж төрийн ордонд өөрсдийн албан контортой. Гэвч гурван байнгын хороо хуралдах тов зарлагдсан боловч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хойшлогдлоо.

Олон чухал хуулийн төслүүд ийнхүү хойшилж байна. Энэ өдрүүдэд 2-3 гишүүн л албан өрөөндөө байгаатай бид таарлаа. Ийнхүү гишүүдийн ирц, идэвхиэр та бүхэн сонголтоо хийнэ биз ээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Хүмүүс ажлаа хийх ёстой. Цагтаа ирэх ёстой. Яагаад ажилдаа ирэхгүй байгааг ойлгохгүй байна. Миний хувьд бол ажлаа хийхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бүлгүүд хариуцлага хүлээдэг. Бүлгийн дарга нар гишүүдээ зохицуулдаг. Тиймээс намын бүлгүүд байнгын хороо, хурал цуглаанд гишүүдээ оролцуулах зар хүргэх ажлыг хийх ёстой. Өнөөдөр бол байнгын хороодын хуралд ирц хүрэх ямар ч боломжгүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....