Дэлхийн хамгийн зузаан хэтэвчтэй улс төрчид хаана байдаг вэ?
Дэлхийд
Английн “The Economist” сэтгүүлийн хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн өндөр цалин авдаг парламентын гишүүдээр Австралийн парламентын гишүүд шалгарчээ.
Жилийн цалингийн хэмжээгээр эхний арван байрт орсон орнуудыг танилцуулъя:
Төгрөгт шилжүүлэхдээ Монголбанкны 2015-01-06 ны ханшаар тооцов. Эх сурвалж: The Economic. 2013
Хууль тогтоогчдын цалин, нэг хүнд ногдох ДНБ хоёрыг харьцуулвал үзүүлэлтээр Нигери улс толгойлжээ.
Эх сурвалж: The Economic. 2013
Европт
Судлаачид Европын парламентын Захирлын газар, Италийн Статистикийн хорооны тоо баримтад үндэслэж Европын холбооны улсуудын парламентын гишүүдийн цалингийн хэмжээг харуулсан жагсаалт гаргажээ. Эхний тавд жагссан орнуудын мэдээллийг танилцуулж байна.
5. Бельги. Тус улсын парламентын гишүүн хааны гэр бүлийн гишүүнээс ч илүү цалин авдаг. Учир нь санхүүгийн хямралтай холбоотой 2012 оноос хааны гэр бүлд өгөх татаасыг хоёр жилээр зогсоожээ. Гэхдээ Бельгийн Танхимын төлөөлөгчид, Сенатын гишүүдийн цалинг танаагүй. Тэд элдвийн урамшуулал, хөнгөлөлт, хангамжийг хасаад жилд 120 мянган еврогийн (257 сая төгрөг) цалин авдаг.
4. Герман. Европын холбооны гол эдийн засаг учраас хууль тогтоогчдын цалин ч гэсэн өндөр байх ёстой гэж улс төрчид нь үздэг. Тиймээс 2012 онд Бундестаг хямралыг сөрж гишүүдийнхээ цалинг сарын 292 еврогоор, дараа жил нь бас л тэр хэмжээгээр нэмжээ.
3. Австри. Энэ улсын Ландтагийн гишүүд ч бас муугүй цалин авдаг. Тэдний жилийн цалин 125 мянган евро (268 сая төгрөг). Энэ хэмжээний цалинг Бразилийн “Gremio” клубт тоглодог Боливийн хөл бөмбөгчин Марсело Морено авдаг байна.
2. Голланд. Гадаад өрийн хэмжээгээр Европтоо дээгүүр ордог ч парламентын гишүүд нь Австри, Германаас илүү цалин авдаг орон бол Голланд. Энд хууль тогтоогчийн жилийн дундаж цалин нь 135 мянган евро (289 сая төгрөг).
1. Итали. Европын хамгийн зузаан хэтэвчтэй улс төрчид амьдардаг орон бол Итали. ДНБ-ээсээ хэтэрсэн гадаад өртэй энэ улсын парламентын гишүүд жилд 175 мянган еврогийн (375 сая төгрөг) цалинтай. Дээр нь тээврийн зардал 3,5 мянган евро нэмэгдэнэ.
Монголд
2014 оны улсын төсөвт тусгаснаар Монголын УИХ-ын гишүүний жилийн цалин 10 сая орчим, хоол, унааны зардал 193 сая, хууль сурталчлахад 10 сая, бусад орны хууль судлахад 10 сая, гар утасны төлбөрт 1.44 сая, хэрэгжих эсэхээс үл хамаарч хууль санаачилсан бол 20 сая, унааны зардалд 6.6 сая, тойргийн томилолтод 8.7 сая төгрөг зарлагадаж байжээ. Энэ мэтээр тэдний зардал УИХ-ын үйл ажиллагааны нийт зардлын талыг эзэлдэг.