Засаглалын бүх хэлбэр ард түмний гарт байдаг
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засаглалын бүх хэлбэр ард түмний гарт байна. Шүүх өөрөө Засаглалын нэг хэлбэрийг оруулдаг. Үндсэн хуулийн цэц зөв шийдвэр гаргасан байхад яагаад ингэж оруулж ирж байгаа юм бэ. Шүүгчийн хөндлөнгийн нөлөөллийн мэдүүлэг энэ хуультай зөрчилдөнө”.
Түүний дараагаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Дэлхийд иргэдийн төлөөлөгчдийг шүүх хуралдаанд оруулах замаар шударга ёс, хууль, ял шийтгэлийг оногдуулах механизм хоёрхон л загвартай. Иргэдийг хуралд суулган ажиглагчаар биш, шийдвэр гаргалтанд оролцуулах замаар шийддэг загварууд байдаг” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү