Дашдаваа.Н 2016.01.15 | Телевиз: TV9

Малчдын зээл, оюутны мөнгийг өгөх асуудал бол тэдний саналыг авах оролдлого

Монголын Консерватив Намын Дарга, Эдийн засагч Н.Дашдаваа

Хоёр оны зааг дээр яаран батлагдсан сонгуулийн хууль бол МАН, АН-ын эрх ашгийг хангах хууль батлагдлаа гэж бие даагчид болон парламентад суудалгүй намууд сонгуулийн хуулийг эсэргүүцэж үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа.

Наад зах нь жижиг намуудыг уриалан дуудаж, сонгуулийн хуулийг эсэргүүцэж, жагсаал хийж байсан МАН-ынхан АН-тай гар барьж жижиг намуудыг жийсэн гэдэг гомдол бий. Тэгвэл энэ сонгуулийн хуулиар мөнгө тарааж популист амлалт өгдөг байдлыг бүрэн зогсоосон гэж байгаа юм. Гэтэл Мөнгө тараахыг хориглосон  ч популист амлалтаа хийсээр байгааг жижиг намуудын төлөөлөл шүүмжиллээ.

Монголын Консерватив Намын Дарга, Эдийн засагч Н.Дашдаваа: Тойруу утгаар иргэдийн санал авах далд зүйл явагдаж байгаа нь тодорхой байна. Жишээ нь сая ипотекийн зээлийг таван хувь болгох талаар ярьлаа. Энэ бол эдийн засгийн хүнд үед иргэдэд ашигтай мэт харагдаж байгаа  ч эдийн засаг даахгүй байх, суурьт халгаатай байх үзэгдэл. Малчдын зээл, оюутны мөнгийг өгөх асуудал бол тэдний саналыг авах оролдлого гэдэг нь харагдаж байна. Зээлийн хүүг бага болголоо гээд малчдыг зээлийн хүлээсэнд оруулж болохгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..