Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2016.01.21

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцоруулах хангалттай үндэслэл байгаа гэж үзсэн. Дубайн гэрээг үзэглэсэн нь их хуралд мэдэгдэлгүй хийсэн, оюутолгойн далд уурхайг ашигахад анхны хөрөнгө оруулалтыг 4.7 тэрбумаар нэмэгдүүлж Монголчуудын нэмэгдэх ногдол ашгийг 2037 он хүртэл сунгасан нь гол үндэслэл гэж үзжээ.

Хуулиар ерөнхий сайдыг 19 гишүүний гарын үсэгтэй өргөн барьдаг. Уянга гишүүний бичиг 16 болоод байсан бол хэд хоногийн өмнө МАН-ын бүлгийн дөрвөн гишүүн нэмэгджээ.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Ардчилсан нам бол дэмжихгүй гэдгийг илэрхийлж байна. Нөгөө талаар гадны хөрөнгө оруулалтыг татах, зээлийн олон хэлэлцээрүүд яг одоогоор хийгдэж байгаа үед энэ асуудал тавигдсан нь маш муугаар нөлөөлж байгаа. Энэ бол цаг үеэ олоогүй асуудал. Бид богино хугацаанд энэ асуудлыг шийдэж ойлгомжтой болгох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Хэрвээ зөв үйл ажиллагаа явуулж байгаа бол аль болох тогтвортой байлгах хэрэгтэй. Хэрвээ буруу буюу хууль зөрчиж, нийтлэг эрх ашигт харшилж байгаа бол нэн даруй засах нь зүйтэй шүү дээ. Намын шийдвэр гараагүй. Миний хувьд Дубайн гэрээ, оюутолгойтой холбоотой асуудлаар байр суурь огт өөрчлөгдөөгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...