УИХ-ын гишүүн Г.Уянгын увайгүй улс төр илэрч байна
2016.01.22

УИХ-ын гишүүн Г.Уянгын увайгүй улс төр илэрч байна

Төрийн байнгын хорооны хуралд ерөнхий сайдыг огцоруулах төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн Г.Уянга орж ирээд  ирцээ бүрдүүлэх боломжийг бусад нь хангалттай харж байсан юм. Харин засгийг огцоруулах туйлын хүсэлтэй явдаг гишүүн Г.Уянга засгаар увайгүй улс төр хийж байгаагаа батлан харуулж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Засгийн газрыг огцоруулах төслийг өргөн барьсан нэг ч гишүүн орж ирсэнгүй. Өргөн барих асуудлыг эхэлүүлсэн гишүүн Г.Уянга нь өөрөө төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн байж орж ирэхгүй хэлэлцүүлэх хүсэлгүй байна гэдэг нь улс төрийн шалтгаантай юм болов уу гэж бодож байна. Үнэхээр огцоруулах бодол байхгүй байсан байна. Ямар нэгэн шантааж юм уу, улс төрийн тохироо хийх гэж оролдсон юм болов уу. ҮЗХ хойшилсон ганцхан шалтгаан нь МАН-аас болон нэр бүхий гишүүд засгийн газрыг огцоруулах бичиг өргөн барьсан байхад  АН ҮЗХ-гоо хуралдуулан өөр асуудал ярьж байх нь зохимжгүй. УИХ дээр нэгдмэл байр сууриа илэрхийлэх нь нэн даруй хийх зүйл. Тиймээс ҮЗХ  бол засгийн газраа шийдсэний дараа хуралдана.

УИХ-ын гишүүн А.Бакей: УИХ-ын тухай хууль, дэгийн тухай хуульд байдаг. Хэрвээ хурал даргалагчаас өвчтэй, чөлөөтэй, гадаадад томилолттой байгаа бол тодорхой шалтгаантай бол чөлөө авна. Чөлөө аваагүй бол хурал тасласанд тооцдог. Дөрвөн цагийн турш бид  хүлээсэн.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...