МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт
2016.01.26

Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй байна

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Г.Уянга нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж 100 хувь дэмжжээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод сайн дураараа албан тушаалаасаа татгалзахыг шаардсан албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэж, сонгуулийн тойргийн мандатыг хуучнаар нь тогтоох ёстой гэж үзсэн байна.

Бүлгийн дарга С.Бямбацогтын хэлснээр Ерөнхий сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэл байгаа аж. Тэрбээр, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал өргөн барих үед гаднаас 850 сая ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байсныг нь мэдсэн. Өмнөх өр зээлээ юунд яаж зарцуулах, хэрхэн төлөхөө шийдэж чадаагүй байж дахин өр тавихаар ярьж байгаа нь хариуцлагагүй асуудал. Улс орноо өрийн ангалд живүүлсэн. Монгол Улсын иргэн бүр 14 сая төгрөгийн өртэй, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн өртэй болсон. Байдал ийм байхад дахин өр тавих гэж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд эрсдэл учруулж болзошгүй. Ерөнхий сайд ард түмнийг хуурсан. Ерөнхий сайд нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй гэж амласан хэрнээ татвар нэмж, ард иргэдийнхээ халаас руу гар дүрсэн.

Бензин шатахууны үнэ дэлхийн зах зээлд дөрөв дахин, манай улсын хоёр хөршид 40-50 хувиар буурсан байхад Монгол Улсад олигтой буурсангүй. Шаггахууны үнийг 250-400 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн. Гэтэл шатахууны үнийг бууруулах боломж бололцоо байсан агал Засгийн газар бензиний импортын онцгой албан татварын дээд хязгаарыг нэмсэн. Ч.Сайхан-билэг Ерөнхий сайдаар томилогдохдоо “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж байсан. 2012 онд 17 хувьтай байсан эдийн засгийн өсөлт НАлтанхуяг Ерөнхий сайдын үед 7.8 хувьтай, Ч.Сайханбилэгийн засгийн үед 2.0 хувьтай болсон. Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш түүхэндээ өндөр хэмжээнд хүрч чангарлаа. Улсын төсөвт гурван удаа тодотгол хийсэн” гэлээ.