Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.01.28

Сонгуулийн хуулийн гол өөрчлөлтүүд

Сонгуулийн хуулийн талаар илүү дэлгэрэнгүй тодруулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг урилаа.

Энэ хуулийн гол ахиц, өөрчлөлтийг юу гэж хэлэх вэ?

-Энэ хуулийн гол онцлог нь УИХ-ын ээлжит сонгууль, нийслэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн хуультай хамтдаа явах болсон. Энэ нь аль аль талдаа зардал хөрөнгө хэмнэнэ, сум орон нутагт улс төржилт бий болгохгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй сайн талтай. Мөн тодорхой аймаг, дүүрэгт мөрийн хөтөлбөр нь уялдаатай болж байж ажил хийх нь сайжрах боломжтой. Үүний зэрэгцээ сонгуулийн маргаан олон сар жилээр үргэлжилсээр байгааг хоёр сарын хугацаанд шийдэх ёстой гэсэн зохицуулалт оруулж өгсөн. Энэ нь аль аль талдаа ач холбогдолтой. Үүний зэрэгцээ тухайн тойрогт нийт сонгогчдын 28-аас доош хувийн санал авсан бол тухайн тойрогт дахин сонгууль явдаг байсан. Үүнийг байхгүй болгож хамгийн олон санал авсан нь сонгогдсоноор тооцогдохоор болсон. Мөн эмэгтэйчүүдийн квот нэмэгдэж 30-аас доошгүй хувь байхаар болсон.

Энэ сонгуулиар бэлэн мөнгөний амлалт, шууд бус утгаар эд зүйл амлахыг хориглолт нэг сарын нэгнээс хэрэгжиж байгаа. Тас хорьж чадсан уу?

-Өмнөх сонгуулийн хуульд байсан хориглосон заалт энэ удаад бүрэн хэмжээгээр орсон. Сонгуулийн жил эхэлснээр хойш сонгогчдын саналыг татах зорилгоор эд мөнгө үнэгүй тараах, хөнгөлттэй болоод үнэгүй үйлчилгээ үзүүлэх гэх мэт хууль бус үйл ажиллагааг бүрэн хориглосон. Тиймээс намууд, нэр дэвшигчид нотлох баримтаар илчилсэн тохиолдолд холбогдох газрын цагдаад мэдүүлж тогтоосон бол нэр дэвшигчдийн жагсаалаас хасах боломжтой.

Бүрэнэ эхээр нь бичлэгээс ....

/2-р хэсэг/