УИХ-ын гишүүн А.Бакей
2016.02.01

Сар шинийн дараа УИХ-ын ээлжилт бус чуулганыг зарлана

Энэ удаагийн намрын чуулганаар нэр бүхий 24 хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой байсан ч хугацаандаа зарим хуулийг баталж чадаагүй гэх шалтгаанаар сар шинийн дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах товийг гаргажээ.

Учир нь намрын чуулганаар УИХ-д суудалтай намын бүлгүүд асуудлаа хэлэлцэж чадахгүй олон удаагийн завсарлага авч хууль хэлэлцэх хугацааг хойшлуулсан. Ерөнхий сайдыг огцоруулах асуудал болоод, сонгуулийн тойрог, мандатыг товлох асуудлаар намын бүлгүүд хугацаа алдаж бусад хуулийг хэлэлцүүлээгүй гэх зэрэг шалтгаанаар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар болжээ.

УИХ-ын гишүүн А.Бакей: Намрын ээлжилт чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн томоохон асуудлыг хэлэлцэн баталлаа. Одоо завсарлах гэж байна. Гэхдээ хэлэлцэж амжаагүй, зайлшгүй хэлэлцэх ёстой зарим асуудлыг цагаан сараас өмнө амжиж батлах бол ээлжит бус зарлах шаардлагагүй гэхдээ амжих боломж муу байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...