УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.02.08

Хөдөлмөр хүнийг бий болгодог

2015 онд хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнг танилцуулж байна.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Улс орны хөгжлийн хамгийн гол чухал үндэс нь хөдөлмөрийн хүн. Хөдөлмөрийн хүнийг дэмжих бодлогийг манай яамнаас гарган ажиллаж байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажлын байрыг хадгалах хамгийн гол асуудал байгаа. Үүнийг засгийн газар, ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэл бүгд хамтын хүчээр даван туулах ёстой. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн яам таван төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл байгуулахыг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, залуучуудын мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийг хэрэгжүүлээд үр дүнг нь хүртэж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд 28 тэрбум төгрөг зарцуулсан.

Бүрэн эхээр нь бичлэгээс ..

2-р хэсэг