Цэцийн гишүүдийг гурван заалтаар хууль зөрчиж солих гээд байна
“Энэ сэдвээр” зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож байна.
Хувиар ёсоор ээлжит бус чуулган хуралдах ёстой байсан. Та бас төрийн ордонд мэдээлэл хийсэн. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой таны байр суурь?
-Ээлжит бус чуулган зарласантай холбоотой долоо хоног бүрийн эхний өдөр Хөгжил хүн бодлого судалгааны хүрээлэнтэй хамтран мэдээллэж хийж байхаар болсон. Цэц бол ард иргэдийг төлөөлж их хурлын гишүүдийг хазаарлаж, шийтгэж байх ёстой байгууллага. Цэцэд их хурлын гишүүд, ерөнхий сайд, ерөнхийлөгч очиж шийтгэл хэлэлцэгддэг.
Иргэд гомдлоо гаргадаг, гишүүд биш. Биднийг иргэдийн өмнөөс хуулиа дагаж байна уу гэдэг, хэтэрхий их эрх мэдэлтэй болсон гишүүдийг хазаарлах ёстой цэцээ их хурлын гишүүд нь нам бүлэглэлүүд нь солих гэж байгаа нь шударга биш байна. Бүлэглэлүүд хэтэрхий хэрээс хэтэрсэн үзэгдэл. Хэвлэлийн мэдээнд гурван заалтаар хууль зөрчиж цэцийн гишүүдийг солих гээд байна. Цэцийн гишүүд ард иргэдийн эрхийг хамгаалсны төлөө УИХ-ын зарим гишүүд, банкны эзэдийн хармайд орсныгоо илэрхийлж солих гээд байна үүнийг зогсоо гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...