Хүүхэд гэмтээх уралдаан зохиогчдод хуулийн хариуцлага хүлээлгэнэ
2016.02.17

Хүүхэд гэмтээх уралдаан зохиогчдод хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Газар хөлдсөн, хаврын хавсаргатайд морь уралдуулах нь  хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй гэдгийг эрх бүхий байгууллагаас анхааруулсаар байгаа бол дур мэдэн зохион байгуулсан том толгойтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцох систем үйлчилж байгааг санууллаа.

Хүн амын өсөлтөө дэмжих төрийн бодлого явагдаж байгаа гэдэг ч хүүхдэд хамгийн халтай улсаар манай улс цоллуулж мэдхээр байна. Морьтон Монгол гэх өнгөрсөнд олдсон бахдам амжилтаар түүчээлж ирээдүйдээ авчрах гэсээр хинээн унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндээр наадах нь тодорхойгүй байна. Тодруулбал эрийн гурван наадам гэж морь уралдуулан нааддаг ч өнөөдөр морь уралдуулах наадгай аймаг тус бүрээр төрөлжиж, хэт их хавтгайрсан. Хаврын урь эхлэхтэй зэрэгцэн Дүнжингарав гэх томоохон уралдааны тов цацагдаж уяачдыг баярлуулсан ч унаач хүүхдүүдийг түгшүүрт автууллаа. Газар нь гэсэн амжаагүй, хаврын хавсаргатай үед гийнгоолохоос уйлах хүүхдүүдийн нус, нулимс нь нүдэнд бууж олон иргэдийг эмзэглүүлж байна. Энэ жилийн хаврын морин уралдааны тов албан ёсоор батлагдаагүй гэтэл дур мэдэн бооцоотой бооцоогүй хөрөнгөтнүүдийн хүүхэд умартсан зөвшөөрөлгүй жижиг уралдаан хэд хэд зохион байгуулагдан хүүхдийн эрсдэлийг гааруулж эхэлжээ.

ХТҮГ-ын ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр: Хаврын уралдаанаас өмнө нь маш олон жижиг уралдааныг ямар ч зөвшөөрөлгүй зохион байгуулж бооцоот уралдаанд оролцож бэртэж гэмтэх эрсдэл гардаг. Өнгөрсөн жил зөвхөн хаврын уралдаанд 4500 гаруй хүүхэд оролцсон байдаг. Үүнээс таван хүүхэд хүнд бэртсэн. 100 гаруй хүүхэд мориноос унасан байдаг. Хэдийгээр тав гэж бага сонсогдож байгаа мэт боловч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл учраас хаврын уралдааныг хориглох шийдвэрийг засаг даргын захирамжаар гаргаж орон нутагт хориглосон.

Бүрэн эхээр нь бичлэгээс...