УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар
2016.02.17

Нам бол дурлалаар холбогдсон хүмүүс биш

"Vip тодруулга" булангийн зочноор УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатартай ярилцлаа.

Цэцийг тойрсон асуудал их яригдаж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

–Цэцийн гишүүдийг өнөөдрийн УИХ-ын гишүүд хууль гаргаж балмадаар өөрчилнө гэдэг нь байж болохгүй зүйл. Хуулиар 2017, 2018 ондоо зарим нь өөрчлөгдөх байх. Тэр номоор нь явах ёстой. Цэц бол ард иргэдийн итгэлээр УИХ-д  асар их эрх мэдэл авсан гишүүдийг шалгах гэж байдаг. УИХ-ын гишүүд үндэстэн дамнасан компорациудын төлөө үйлчилж шийдвэр гаргаад байна. УИХ-ын гишүүд  энэ бүлэглэлүүд мөнгө хүүлэгчид буюу банкны эздийн төлөө шийдвэр гаргаад байна гэдэгт хяналт тавьж, хариуцлага тооцдог шүүх бол цэц. Харин цэцэд иргэд ганцхан гомдол гаргадаг. Нөгөө эрх дархтан нь өөрийг нь шүүх ёстой шүүхээ шүүх гэж оролдож байгаа явдал нь Ардчилал, үнэт зүйлээс ухарч байна гэсэн үг. Цэцийн гишүүнийг хугацаанаас өмнө авч хаяахаар улайрч байгаа явдалыг 100 хувь эсэргүүцэж байна.

Цэцийг тойрсон улс төржилт өрнөөд ээлжит бус чуулган хуралдах үеэр бүх намууды өөрсдийн эрх ашгийг барьцаалсан үйлдэл хийгээд байна? Бие даагч гишүүний зүгээс харахад?

-Өөрийнхөө өмнөөс хэлэхэд ээлжит бус чуулган хуралдах нь зөв. Үүгээр хүмүүсийг яаж орлоготой ажилтай байлгах талаар, үнийн хөөрөгдөлийг бууруулахад ямар арга  хэмжээ засгийн газар авах вэ, ажлын байр, үйлдвэрлэлийн бодлогоо яаж хуваалцах талаар хэлэлцэх ёстой байтал цэцийн тэр хүмүүсийг авч хаях нь иргэдийн амин чухал асуудал мөн үү үгүй юу гэдгээр л хандаж байна. Улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн байр сууриар хандаж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...