Намуудад өгсөн хандивын мөнгийг юунд зарцуулсныг нийтэд зарладаг болъё
2016.02.05

Намуудад өгсөн хандивын мөнгийг юунд зарцуулсныг нийтэд зарладаг болъё

Улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох саналыг улс төр судлаачид зарим намын гишүүд онцлоод эхэллээ. Учир нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод нээлттэй биш байлгаснаас намууд олигархуудын гарт орсон мэтээр тайлбарлаж, хандив мөнгө өгсөн нэгнийг авлигач гэж харах нь манай улсад түгээмэл болоод байна.

Гэтэл гадны олон улсад намууд дэмжигчдийн хандиваар санхүүжиж юунд зарцуулсанаа ил тодоор тайлагнадаг. Хэрвээ дэмжигчдийн өгсөн хандивыг олон нийтэд зарлахгүй бол  тухайн хандив авсан нам хариуцлага хүлээдэг жишиг олон улсад байжээ. Гэтэл манай улс намуудын санхүүжилтийг хуульчилаагүй нь улс төрийн намуудыг бусдаас хууль бусаар хандив авч хөрөнгөжиж байна гэх хардлага төрүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Цензургүй яриа" нэвтрүүлгээр хүнд байдалд орсон хүмүүсийг яаж ийж байгаад араас нь хөөцөлдөж байгаад ярилцлага авдаг. Амнаас нь үг унагадаг энэ зарчим өөрөө зөв биш байгаа. Сэтгүүл зүй өөрөө ёс суртахуунтай байх ёстой. Энэ талаас нь харвал шахалт байна уу гэсэн зүйл харагдсан. Аливаа намуудын санхүүжилтийн асуудал мэдээж маш чухал. МАХН-аас санаачилж намын хууль боловсруулж олигархаас, хүнээс үл хамаарсан нам болъё гэж уриалж байсан.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улс төрийн намын тухай хуулийг манай Ардчилсан намын бүлэг хэлэлцэхээр дэмжсэн байсан. Харамсалтай нь чуулган дээр уналаа. Намууд төлөвших шаардлагатай байна. Хамаг болохгүй бүтэхгүй зүйл нам дээр болоод байна. Үүнийг олон нийтээр ярьж байна. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...