МАН-ынхан ганц бие эцэг, эхчүүдэд халамж үзүүлэх хууль санаачиллаа
2016.02.18
МАН-ынхан ганц бие эцэг, эхчүүдэд халамж үзүүлэх хууль санаачиллаа
УИХ дахь МАН-ын гишүүд тодруулбал, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд, Д.Оюунхорол, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нар өчигдөр хуулийн төсөлд санал авах тухай балан бичгийг Ерөнхий сайдад өгчээ.
Тэд Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хууль санаачилжээ. Хэдийгээр халамжийн бодлогоос татгалзах шаардлагатайг хаа хаанаа хэлдэг ч МАН-ынхан ийм хуулийн төсөл санаачилж, яаралтай боловсруулахаар ажиллаж байгаа бололтой.