
УИХ-ын дарга, АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийнэ
2016.02.18
УИХ-ын дарга, АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийнэ
УИХ-ын ээлжит бус чуулган даваа гарагт эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Мөн өнөөдөр ээлжит бус чуулганыг өглөө 9:00 цагт эхлүүлэхээр төлөвлөөд байсан ч МАН-ынхан ирцийг бойкотолсноор хуралдаан хойшлогдоход хүрээд байгаа юм. Тэгвэл дөнгөж сая Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар мэдээлэл хийхээр зарлаад байна. Бид энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.