“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллав
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан байна.
Уг хуульд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх болон хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох замаар өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үр өгөөжийг дээшлүүлэх, иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг төрийн аль нэг байгууллагад хариуцуулах зэрэг асуудлууд тусгагдсан байна.