Олон улсын аврах багтай болохоор бэлтгэж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадралтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гамшгийн тухай хуулийг шинэчилж найруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийн зүйл заалтыг шинэчлэх шаптгаан нөхцөл нь юу байв?
-Манай улсад 2003 оныг хүртэл Иргэний хамгаалалтын тухай хууль үйлчилж байсан. Харин 2000 он гараад дэлхий нийтийн чиг хандлага их өөрчлөгдсөн. Тухайлбал, гамшгийн удирдлага гэсэн ойлголт руу шилжиж эхэлсэн юм. Тиймээс гаднын улс орны чиг хандлагыг дагах үүднээс тухайн үед онцгой байдлын сапбарыг удирдаж байсан, энэ салбарын үйл ажиллагаанд оролцдог хүмүүс одоогийн мөрдөж байгаа Гамшгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж, 2003 оны зургадугаар сард батлуулж байсан.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулаад тухайн үед хэд хэдэн агентлагийг нэгггэж одоогийн ОБЕГ-ыг байгуулан 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа нь урьдчилан сэргийлэх ажиллагааны эх- ний суурь байдаг. Дэлхий нийт гамшигт маш их мөнгө зарцуулж байна. Тиймээс хамгийн үр дүнтэй арга нь урьдчилан сэргийлэх асуудал юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд үнэлгээ хийх ёстой. Хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд ямар нөхцөлд ажиллаж байгаа талаараа үнэлгээ хийх ёстой.
Гамшгийн ямар төрөл бидэнд хамгийн ойр байгаа талаар үнэлгээ хийх хэрэгтэй. Үнэлгээний асуудап одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гамшгаас хамгаалах тухай хуульд “үнэлгээ хийнэ” гэж заасан л болохоос хэн нь хэзээ ямар аргачлалаар хийх нь тодорхойгүй үлдсэн. Хамгийн гол нь тусгай журмаар үйлчилнэ гэсэн заалт байхгүй. Хоёрдугаар асуудал бол гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бас нэг томоохон цикль хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал одоогийн хуульд тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд гамшгийн үеийн болон дараагийн үеийн хүмүүнлэгийн тусламжийг ямар хүрээнд, хэн удирдан зохион байгуулах талаар ямар ч үг үсгийн заалт хуульд байхгүй байсан. Гамшиг улс орны нийгэм, эдийн засагтай маш их холбоотой. Гамшгийн дараа эдийн засгийн хөгжил нь буурдаг, зогсдог улс орон байна.
Тиймээс гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, дээрээс нь цаг уурын дулаарлыг хамтад нь авч үзэхгүй бол ерөөсөө болохгүй. Эцэст нь хэлэхэд шинэ хуульд орж байгаа бас нэг зарчим нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийн асуудал байгаа. Өнөөдөр голдуу улсын төсөв хөрөнгөөр явж байх жишээтэй. Энэ мэтчилэн хэд хэдэн тодорхойгүй хуучирсан зүйл байгаа учраас Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай байсан. Бид хуулийн шинэчлэлийг хоёр жил гаруй нухаж байна.
-Одоогийн мөрдөж байгаа Гамшгийн тухай хуульд апба хаагчдын эрх зүйн орчныг давхар зохицуулсан байдаг. Шинэчилсэн хуульд ямар байхаар тусгасан бэ?
-Одоо хүчин төгөлдөр байгаа хууль нь нэгдүгээрт, процессын тухай хууль, хоёрдугаарт, байгууллагын эрх зүйн тухай хууль байгаа юм. Энэ хуулийн 80 гаруй хувь нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулах процесс, 20 хувь нь онцгой байдлын апбаны апбан хаагчдын эрх зүйг тодорхойлсон байдаг. Тэгэхээр дээрх хуульд багтаж байсан онцгой байдлын албан хаагч буюу онцгой байдлын апбаны эрх зүйн анхдагч хуулийн төслийг мөн УИХ-д өргөн барьчихаад байна.
Өөрөөр хэпбэл, онцгой байдлын апбанд ажиллаж байгаа албан хаагчид ямар эрх үүрэгтэй, ямар тэтгэмж авах, эрүүл мэнд амь насны аюулгүй байдлыг яаж хангах, цапин хөлс нь ямар байх, энэ албанд хэдэн жил ажиллах зэрэг бүх асуудлыг нэгтгээд хуулийн төсөл боловсруулсан. Мөн Онцгой байдлын алба хаагчид цэргийн бие бүрэлдэхүүнд шилжсэн. Өмнөх 10 гаруй жилийн хугацаанд цэргийн, хагас цэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байсныг хуулиар Онцгой байдлын алба цэргийн байгууллагын хүрээнд ордог гэдгийг томьёолж өгсөн.
-Өнгөрсөн онд улсын төсвөөс танай салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноор ой хээрийн түймрийг унтраах иж бүрэн төхөөрөмжтэй болсон. Үүнийг парк шинэчлэл хийлээ гэж ойлгож болох уу?
-Би үүнийг ярихын тулд бас нэг түүх ярихгүй бол болохгүй нь. ОБЕГ-ыг 2004 онд дөнгөж байгуулж байх үеийн хөрөнгө оруулалт нь 90 сая төгрөг байсан. Энэ төсвөөр жилд нэг галын автомашин авч бараг хүрэхгүй. Тэр үед иймэрхүү байдлаар онцгой байдлын албыг техник тоног төхөөрөмжөөр хангана гэвэл нийтдээ 113 жил шаардлагатай юм байна гэх судалгааг бид ярьж байсан. Тухайн үеийг бодвол онцгой байдлын алба сайнтай муутай 10 гаруй жил шүүмжлэл ихтэй ажиллаж ирлээ. Үүнээс үүдээд Засгийн газар ч энэ салбарыг бас анхааралдаа авч байна.
Энэ албанд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт гэдэг бол түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалт юм. Хамгийн дээд тал нь 5-6 тэрбумын хөрөнгө оруулалт орж байсан. Тиймээс бид энэ 20 тэрбумыг яаж үр дүнтэй зарцуулах вэ гэж судалгаа шинжилгээний ажил их хийсэн. Эхний ээлжид ямар ч байсан ой хээрийн түймрийг унтраах, усны аюулаас аврах автомашин, төхөөрөмжийг авах нь зөв байна гэх дүгнэлтэд хүрч, өнгөрсөн болон өнөө жилийн хугацаанд 80 гаруй техник хэрэгслийг орон нутагт хүлээлгэж өглөө. Зарим аймаг 5-6 шинэ автомашин, төхөөрөмж хүлээж авсан байна. Ингэснээр бидний техникийн шинэчлэл 2.5 дахин нэмэгдсэн гэж хэлж болно.
Цаашид таван жил тасралтгүй 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл манай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх юм. Цаашид бид ОХУ-ын техник хэрэгслээс татгалзъя гэж байгаа нь ашиглалтын зардал их байгаатай холбоотой. Тэгэхээр евро стандарт руу орох бодолтой байна. Гэтэл евро стандартын нэг автомашин гэхэд нэг тэрбум төгрөгийн үнэтэй болчихоод байдаг. Сая хүлээлгэж өгсөн эдгээр автомашин тус бүр нь бараг тэрбум төгрөгийн үнэтэй. Иймээс санхүүгийн нөхцөл боломжийг харж үзээд БНСУ-ын тоног төхөөрөмжийг ашиглаж байгаад евро руу шилжих төлөвлөгөөтэй байна. Уг нь евро стандартын төхөөрөмж нь олон жил ашигладаг, баталгаатай, дагалдах сервис үйлчилгээ сайтай юм билээ.
-Галын аюулгүй байдлын тухай хуулийг мөн өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Сайн дурынхныг гал түймэр унтраахад дайчлах талаар уг хуульд тусгасан байгаа. Тэдний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?
-Галын аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчилж найруулаад баталлаа. Энэ хуулийн хүрээнд гал унтраах, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд сайн дурынхныг татан оролцуулахаар тусгасан. Сайн дурынхныг оролцуулахын тулд ямар урамшуулал олгох, гал түймэр унтраахад оролцож байгаа хүмүүсийн амь насыг хуулиар баталгаажуулаад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн сайн дураараа ойн хээрийн болон обьектын түймэр унтрааж яваад гэмтэх, амь насаа алдвал онцгой байдлын алба хаагчийн авдаг тэтгэвэр тэтгэмжийг авахаар хуульчилсан.
-Энэ онд танай салбарын төсөв хэд байна вэ. Хамгийн ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх ямар ажлууд байгаа бол?
-Харамсалтай нь 2016 онд улс орны нийгэм эдийн засгийн байдлаас хамаарч хөрөнгө оруулалт зогссон. Гэвч бид олон улсын хамтын ажиллагааны хүрээнд 11 сая ам.долларын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Үүнээс гурван сая ам.доплараар гапын техник, төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийж байна. Японоос 450 мянган ам.долларын техник тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, Хятадын Засгийн газраас гурван тэрбум төгрөгийн төхөөрөмж авахаар хэлэлцэж байна. Аль болох хөрөнгө оруулалтыг улсын төсөв харахгүйгээр олон улс хамтын ажилллагааны хүрээнд шийдэхээр ажиллаж байна.
-Гаднаас авчирч байгаа автомашинууд орчин үеийн нөхцөл байдапд нийцсэн байгаа байх. Өнгөрсөн жил “Шангрилла-2”-т гал гарах үеэр найман давхраас дээшх галыг шат байхгүйгээс унтраахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлж байсан шүү дээ?
-Ер нь дэлхийн аль улс оронд найман давхраас дээших галд шат хэрэглэдэггүй. Үүнийг манайхан буруу ойлгосон байх шиг байдаг. Онгоцоор бас гал унтраадаг гэж ярьдаг. Барилга байшингийн ойролцоо онгоцоор гап унтраана гэдэг аюулгүй байдалд нөлөөлнө. Тэгэхээр цаашид найман давхраас дээш барилгууд дотооддоо галын аюулгүй байдлыг хангасан иж бүрэн гал унтраах системтэй байх ёстой. Тийм л шаардлагыг цаашид барьж ажиллана.
-Өнөө жил орон нутагт нэлээд зудархаг байлаа. Өвөлжилт,хаваржилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгож байгаа. Одоо улсын нөөцөд хэр хэмжээний өвс, тэжээл байна вэ?
-Бид 2015-2016 оны өвлийг 2009-2010 оны зудтай харьцуулж үзмээр байгаа юм. Тухайлбал, 2010 онд нийтдээ 9.7 сая мал хорогдсон. Хөдөө аж ахуйн яамныхан 10.3 сая мал хорогдсон гэж үзсэн байдаг. Энэ ямар учиртай гэхээр бүтэн жилээр нь хорогдсон малын тоог гаргасан юм билээ. 2009 оны зуднаар бид хоёр сая мал хорогдчихоод байхад арга хэмжээ авч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, судалгаа, үнэлгээ хийгээд ирэх зуур хоёр сая гаруй мал хорогдсон байсан.
Би тэр үед үнэлгээний багийн ахлагчаар ажиллаж байлаа. Тиймээс энэ жил бид ямар арга хэмжээ авсан гэхээр онцгой комиссын хурлаар ярилцаж байгаад аравдугаар сараас эхэлж гамшгаас хамгаалах арга хэмжээг авахаар тохирсон. Үүний дагуу бэлтгэл ажил, аймаг орон нутгийнхан өвөлжилтөд бэлтгэх, өвс тэжээл нөөцлөх талаар Засгийн гарын хэд хэдэн тогтоол гарсан юм. Ингэж энэ арга хэмжээ авсны хүчинд гуравдугаар сарын 16-ны байдлаар 460 мянган малын хорогдолтой байна.
Жилд дунджаар 600-700 мянган мал хорогддог гэж үздэг юм билээ.
Жилд дунджаар 600-700 мянган мал хорогддог гэж үздэг юм билээ. Тэгэхээр 56 сая тоо толгой малтай манай улсын хэмжээнд тийм их хохирлын хэмжээ биш болов уу гэж харж байна. Түүнчлэн санхүүгийн боломжоос шалтгаалаад аймгууд төлөвлөсөн өвс тэжээлээ бараг авч чадаагүй. Дээр нь манай малчид бас аливаа цаг зудны асуудалд их тайван ханддаг. Ер нь хувь хүн өөрийн өмчдөө эзэн байх ёстой. Юм болгонд улс руу харж болохгүй. Энэ буруу тогтолцоо. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгө шүү дээ.
Засгийн газар өнөө жилийн цаг үеийн хүндрэлд зориулан нийт долоон тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэсэн. Голдуу эрүүл мэнд, машин техникийн асуудалд зарцуулахаар төсөвлөсөн. Одоо Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажил дууссан. Тухайлбал, орон нутгийн нөөцөө ашиглаж, хаваржилтыг давах ёстой. Гэхдээ хаваржилт хүндрэлтэй байгаа Увс, Завхан, Архангай, Сүхбаатар аймгуудад хэсэгчилсэн тусламж үзүүлэхээр МУЗН-тэй хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэгийн тусламж үргэлжилнэ. Энэ нь малчин өрхийн бага насны хүүхэд эмэгтэйчүүдэд чиглэсэн эм эмнэлгийн тусламж үйлчилгээ юм.
Мал төллөж эхэлсэн энэ цаг үед малын цэцэг өвчин нэлээд газар авах хандлагатай болж зарим аймаг, сум хөл хорио тогтоож байна. Цэцэг өвчний вакцин хийж эхэлсэн үү?
-Манай улсын зүүн талыг хамарсан цэцэг өвчний хариу арга хэмжээг яараптай авч хэрэгжүүлэхгүй бол маш их хугацаа алдаж байна. Эхний ээлжид цэцэг өвчний вакциныг үйлдвэрлэж байна. Малыг вакцинжуулах ажилд тариур, оношлууртай холбоотой хөрөнгийн асуудал байгаа. Үүнийг НҮБ-ын тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өнгөрсөн жил гарсан тал хээрийн түймэр олон хоног үргэлжилсэн. Хохирлын үнэлгээ гарсан уу?
-Экологид учруулж байгаа хохирлын хэмжээг БОНХАЖ- ын яам хариуцдаг. Тэдний үнэлгээг бид татаж авдаг. Энэ үнэлгээг эргэж харахаар их төвөгтэй байдаг. Түймэр гарсан бүсэд тухайн жилдээ маш их өвс ургадаг. Түүнийг гаднаас хүмүүс орж ирээд хадах гэхээр оруулдаггүй. Өөрсдөө хадаж авдаггүй.
Хавар болж хэн нэгэн хэнэггүй хүний үр нөлөөгөөр өнөө жил ч гэсэн ой тал хээрийн түймэр гарах байх. Тэгэхээр дээр ярьсан Галын аюулгүй байдлын тухай хуульд тусгасан сайн дурынхныг татан оролцуулах ажлыг сум, орон нутгийн удирдлагууд одооноос зохион байгуулах хэрэгтэй.
Манай улс олон улсын аврах багтай болох талаар ярьж байгаа. Олон улсад аврах ажиллагаа явуулахын тулд албан хаагчдыг маш сайн чадавхжуулах шаардлагатай. Тухайлбал, хэл сурахаас эхлээд багагүй хүндрэл тулгарна шүү дээ?
-Манай байгууллагын хувьд энэ мөрөөдөл. 2015 оны зургадугаар сарын 15-ны байдлаар Ази Номхон далайн оронд орших 54 улсын дөрөвт нь олон улсын тусламжийн баг байдаггүй юм билээ. Үүний нэг нь манай улс. Тиймээс бид олон улсын аврах багтай болох хүсэлтийг олон жилийн өмнөөс тавьж байгаа. Зүүн хойд азийн бүс нутагт томоохон хэмжээний газар хөдпөлт болсон тохиолдолд Монголын баг очоод ажиллах чадамж бүхий багтай болох юм л даа.
Зэвсэгт хүчний баг бүрэлдэхүүн энхийг сахих ажиллагаанд оролцож байгаа шиг гамшгийн хор хохирлыг арилгах үйл ажиллагаанд Монгол Улс төлөөлөн оролцож байх ёстой. Эрхийг нь НҮБ-аас олгодог. Манайхаас хүсэлт тавьчихсан. Олон улсын эрэн хайх, авран туслах бүлэглэл энэ эрхийг олгодог. Миний бодож байгаагаар 2017 оны нэгдүгээр сард шалгалт өгөөд албан ёсны багтай болох байх гэж найдаж байна. Бид бэлтгэл ажлаа хангаад явж байгаа. Энэ багт багтах хүмүүсийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн байх шаардлагатай.