“Болор үдэш” цэнгүүн боллоо
2010.02.14

“Болор үдэш” цэнгүүн боллоо

Жил бүр уламжлал болон зохиогддог Төв аймгийн Оюутан, Залуучуудын шинэ жилийн “Болор үдэш” цэнгүүнийг 2009 оны 12-р сарын 17-ны өдөр “Доргио Хаус”-д зохион байгуулж нийт 27 сумын 100 гаруй оюутнууд оролцсон байна. Тус цэнгүүний үеэр Улаанбаатар хотын Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудаас шилдэг 10 оюутан шалгаруулан, гарын бэлэг гардуулж, залуучуудын сонсох дуртай “Flash”, “Outlaw” хамтлагууд болон СУИС-ийн оюутан Гочоосүрэн, Энхнаран нар ая дуугаа өргөсөн. Тус цэнгүүний төсөв 1890000¥-ийг УИХ-ын гишүүн Су.Батболд холбооны Тэргүүний хувиар гаргасан байна.


Шилдэг оюутнуудаар:1. МУИС С.Магнайбаяр – Баянцагаан 2. ШУТИС А.Мөнхзул - Батсүмбэр 3. ХУИС Г.Болорчимэг - Баянчандмань 4.“Их Засаг” Ө.Түвшинтөгс-Дэлгэрхаан 5.МУБИС Н.Бямбасүрэн-Сэргэлэн 6.МУИС О.Дарханбаатар-Баянчандмань 7.ШУТИС И.Батсайхан -Батсүмбэр 8.МУБИС Л.Хишигбаяр -Цээл 9.МУИС Э.Энхмөнх -Жаргалант10.ХААИС Б.Янжинлхам -Зуунмод нар шалгарсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.