УИХ-ын Тамгын газар шинэ жилээ театрт тэмдэглэхээр болжээ
2009.12.18

УИХ-ын Тамгын газар шинэ жилээ театрт тэмдэглэхээр болжээ

Тус хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэх ажлын хүрээнд “Кармен” дуурь, “Шар тэнгисийн тарчлаан” жүжгийг үзэхээр Дуурь бүжгийн эрдмийн театр болон Улсын Драмын эрдмийн театрыг зорьсон бол ирэх амралтын өдрүүдэд урлаг, спортын тэмцээн уралдаан зохион байгуулж авьяас чадвараа сорихоор бэлтгэж байгаа аж.

Эдийн засгийн хямрал, ханиадны шинэ төрлийн вирусийн тархалттай холбоотойгоор шинэ жилийн баяраа гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх нь зөв хэмээн тус хамт олон, түүний удирдлагууд үзэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.