2016.03.29

Улсын МСҮТ-ийн шинэчлэлд онцгой анхаарч байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа. 

Өнөөдрийн байдлаар МСҮТ хүрэх ёстой хэмжээндээ хүрч ажиллаж чадаж байна уу?

Монгол улсад 81 МСҮТ үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн сургалтын байгууллагууд мэргэжлийн боловсролтой ажиллах хүчин бэлтгэх, ур чадвартай залуучуудыг бэлтгэх гол байгууллага юм. Улс орныхоо бүтээн байгуулалтад үндэсний мэргэжлийн боловсролтой, ур чадвартай залуусыг бэлтгэх ёстой. Мэргэжлийн боловсролын салбарыг их анхаарах хэрэгтэй. Өмнө нь шаардлага хангахуйц хэмжээний дэмжлэг үзүүлж чадахгүй байсан. Харин Шинэчлэлийн Засгийн газрын үед хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байна. Би сайд болсноосоо хойш улсын МСҮТ-ийн шинэчлэлд онцгой анхаарсан.

Нас харгалзахгүйгээр  МСҮТ-д төвд суралцан, тэтгэмж авч, мэргэжил эзэмшдэг. Одоо энэ ажил хэр хэрэгжиж байна?

МСҮТ-ийг төгссөн залуучууд өөрийн сурсан програмд оноо авч, их дээд сургуульд тодорхой шатнаас суралцах бололцоо олгож байна. Мөн их, дээд сургууль төгссөн хүн МСҮТ-үүдэд суралцах бололцоог ч нээж өгсөн. Шинээр батлагдсан хуулиар үнэлгээний төвийг байгуулсан. Үнэлгээний төв ойрын хугацаанд үйл ажиллагаагаа эхэлнэ.

        Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү