2016.03.31
Зэс, цайрын үнэ бага зэрэг өссөн
Монголын эдийн засгийн форум боллоо.
Энэ удаа экспортын 70-80 хувийг дангаараа үүрч буй уул уурхайн салбарыг “хөтөлгөө морьтой болгох” тухай яригдлаа.
Монголын Геологи, Уул Уурхайн Мэргэжлийн Институтийн Ерөнхийлөгч Д.Дамба “Зарим бүтээгдэхүүний үнэ ханш бага зэрэг өссөн. Тухайлбал зэс, цайрын үнэ бага зэрэг нэмэгдсэн. Харин төмөр, нүүрсний үнэ огт өсөөгүй. Ойрын дөрвөн жилд ч өсөхгүй байх магадлалтай хэдий ч Хятадын зах зээлээс л хамаарна” гэлээ.