Нохой устгах хашаа барих хөрөнгийг шийдвэрлэлээ
2016.03.31

Нохой устгах хашаа барих хөрөнгийг шийдвэрлэлээ

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан энэ сарын 23-ны өдөр дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд боллоо.

Хуралдаанд Зөвлөлийн дарга бөгөөд ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч, зөвлөлийн гишүүн Ж.Чимэдцогзол,   Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн П.Батбаатар, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Нацагдорж, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Болд, Замын цагдаагийн тасгийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Дүүргийн Прокурорын газрын Ял эдлүүлэх ажилд хяналт тавих ажил хариуцсан туслах прокурор Г.Чагдар Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн Улсын хяналтын ахлах байцаагч П.Элбэгсайхан, Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Л.Ариунзаяа  нар оролцов. 

Тус хуралдаанаар дүүргийн 16 дугаар хорооноос санаачлан иргэдийн амар тайван аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй зэрлэгшсэн нохой муурыг устгах зориулалтын цэг торон хашаа барих төсөл, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүл нарыг шагнах тухай зэрэг 6 асуудлыг хэлэлцэн баталсан юм. 

Мөн үеэр 1-9 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүл нарын тайланг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга,зөвлөлийн гишүүн П.Батбаатар, 10-19 дүгээр хороодын Хэв журмын урамшилт эргүүл нарын тайланг Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журмын ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар нар тус тус танилцууллаа.