“Чихрийн шижин өвчний эсрэг дэлхийн эрүүл мэндийн өдөрлөг” болж өнгөрлөө
ДЭМБ-аас 2016 оныг Чихрийн шижин өвчний эсрэг жил болгон зарласантай холбогдуулан ахмад настнууд. олон нийтэд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох, чихрийн шижин өвчинд хамгийн өртөмтгий насны бүлэг болох ахмадуудын дуу хоолойг бодлого боловсруулагчидад хүргэх зорилготойгоор Хүний Эрх Хөгжил төв. тус төвийн Нийтийн Эрх Ашгийн Клиник Хэлп Эйж ОУ-ын бүх нийтийг сүлжээ Упаанбаатар хотын МХБХ нар зохион байгуулж Монголын ахмадын чөлөөт холбоо, Манал үйлс Өрхийн эмнэлэг нар хамтран 2016 оны 4-р сарын 2-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр ахмадуудад үзлэг оношилгоо хийж, чихрийн шижин өвчний тухай ойлголт олгож, зөвлөгөө өгч, брошюр тараалаа.
Мөн энэхүү өдөрлөгт ая дууны мэнд дэвшүүлсэн Хилчний уянга чуулга, МАЧХ-ны идэвхтэй ахмадууд болон оюутан залуустаа талархал илэрхийлэе.