2016.04.08
Шинэчлэлт ба өөрчлөлт
26 жилийн өмнө нийслэл хотын төв талбайд хүнлэг, ардчилсан нийгмийн үндсийг тарьж ургуулсан, эрх чөлөөт шинэ цагийн эхлэлийг тавьсан Ардчиллын хаврыг тэмдэглэж байсан түүхтэй.
Харин энэ өдрийг 26 жилийн “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэхээр Нийслэлийн АН шийдвэрлэсэн байна.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Олон намын тогтолцоотой, хэвлэлийн эрх чөлөөтэй болгох цаг үеийг 4 дүгээр сарын 7, 8-нд авчирсан. Монголчууд хаврыг ирж яваа цаг гэдэг. Тэр утгаараа энэ үйл явдал бол Монголын улс төрийн ирж яваа цаг байсан юм. Тиймээс бид “Улаанбаатарын хавар” хэмээн нэрлэж тэмдэглэж байна” гэлээ.