З.Баянсэлэнгэ сайд “Дэд бүтэц” төслийн үйл ажиллагаатай танилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Дэд бүтэц” төслийн хүрээнд хийгдэж буй Нисэх, Яармаг орчмын оршин суугчдыг цэвэр усны эх үүсвэрээр хангах зориулалттай 22 худаг бүхий байгууламж, мөн Хан-Уул дүүрэгт шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийн барилгын ажилтай танилцлаа.
“Төслүүд хэрэгжиж, үр дүн нь гарсан обьектуудыг хүлээж аваагүйгээс болж энэ ажлууд үнэгүй салхинд хийсч байна. Мөн дахин салбар яамнаас зардлын мөнгө нэхэх ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн” гэж БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ хэллээ.
“Дэд бүтэц” төслийн хүрээнд хийгдэж буй эдгээр ажлуудын санхүүжилт зогссон талаар болон бусад тулгарч буй асуудлуудыг холбогдох хүмүүстэй нь уулзаж шийдвэрлэнэ гэдгээ салбарын сайд хэлсэн байна.