Жагсаалтын гишүүдийг “халах” уу?
2016.04.15

Жагсаалтын гишүүдийг “халах” уу?

Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдсэн ч хууль тогтоогчид хуулиа өөрчлөхөөр ярьж эхэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж жагсаалтын 28-аас зургааг хасч нийслэлийн тойргийн тоог нэмэх хуулийн төслөө өргөн барихад бэлэн болоод буй.

Түүний энэ хувилбарыг өөрчилж жагсаалтаар гишүүн болдог байдлыг нэгмөсөн болиулах хуулийн төслийг ч өргөн барихаар ярилцаж эхэлсэн байна. Тиймээс бид жагсаалтын 28-ыг хасч, 76 тойрог болгох нь зүйтэй эсэх талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

Б.Бат-Эрдэнэ: Сонгуулиа можаритараар явуулъя гэвэл дэмжинэ

Ер нь жагсаалтаар УИХ-ын гишүүн болдгийг би эхнээсэээсэргүүцэж ирсэн. Бид 2012 оноос хойшхи гурван жилийн хугацаанд иргэд, сонгогчидтойгоо уулзахад хоёр л зүйлийг ярьж байна. Нэг нь эргэлзээ, хардлага дагуулсан хар машины асуудлыг цэгцлэх. Хар машинаар санал тоолох нь эргэлзээ төрүүлж байгааг л хаа сайгүй ярьж байна. Хоёрдугаарт, намын нэрээр жагсаалтад сууж, УИХ-д сонгогддог байдлыг өөрчлөх хэрэгтэй. Шууд буюу можаритар системээр сонгогддог тогтцолоо руу шилжүүл гэдгийг л хаана ч очсон ярьж байна.

Тиймээс хэрвээ жагсаалтын 28-ыг байхгүй болгох, хасах санал оруулж ирвэл дэмжинэ. Миний авсан мэдээллээр, зарим гишүүн жагсаалтын 28-ыг 22 болгох, үүнээс өөр хувилбараар ч Сонгуулийн хуулийг өөрчлөх санал боловсруулаад яваа юм билээ. Шууд можаритараар сонгуулиа явуулъя гэдэг хууль оруулж ирвэл би бүрэн дүүрэн дэмжинэ. Гэхдээ мэдээж ингэж өөрчлөх нь Үндсэн хуульдаа бүрэн нийцэж байх ёстой.