Ц.Даваасүрэн МАН-ын удирдлагын багт орлоо
2016.04.20

Ц.Даваасүрэн МАН-ын удирдлагын багт орлоо

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын МАН-ын гишүүнчлэлийг сэргээжээ.

Иймд тэд уржигдар уугуул намынхаа Бага хурлын гишүүн болсон юм. Мөн УИХ- ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-ын удирдлагын багт орж ажиллахаар болж Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрээр хуучин тойрог болох Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшихээр болжээ. Мөн энэ сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт орон сууцжуулах хөтөлбөрийг хөдөөд хэрэгжүүлэх, “Монгол мал” хөтөл-

бөрийг эрчимжүүлэх, “Халх гол”-ын чөлөөт бүсийн статусыг хасаж, хөдөө аж ахуйн органик бүс болгон хөгжүүлэх зэрэг бодлогын чанартай томоохон зүйлүүдийг тусгахаар санал нийлсэн байна. Мөн гишүүн Х.Болорчулуун ч хуучин тойрог Дорнод аймагт нэр дэвшинэ гэж мэдэгдлээ.