Сайд Р.Бурмаа Өмнөд Африкийн элчин сайд Долона МсиМангат-г хүлээн авч уулзлаа
Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Өмнөд Африкийн элчин сайд хатагтай Долона Мсимангат-г хүлээн авч уулзан, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал учраас хөдөө аж ахуйн үндэсний бүтээгдэхүүнүүдээ харилцан экпортлоход хүндрэлтэй хэдий ч Азийн зах зээлд хамтран ажиллаж буй улс орнуудаар дамжуулан харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг дурдсан юм.
Мөн цаг уурын эрс тэс өөр байдлаас хамааран боловсруулж буй бүтээгдэхүүний хувьд харилцан адилгүй бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад салбарын чиглэлийн мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтанд харилцан хамруулж туршлага судлах талаар хоёр тал санал нэгдсэн юм. Түүнчлэн хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэхэд талууд хамтран ажиллахаар ярилцлаа.