Болгар улсын тэтгэлгээр жил бүр 15 оюутан сургана
ХХАА-н сайд Р.Бурмаатай Болгар улсад хийсэн айлчлалын талаар ярилцлаа.
Таныг их сургуульд суралцаж байсан үеэс Болгар улс хэр их өөрчлөгдсөн байна вэ?
Их өөрчлөгдсөн байна. Ногоон паркаа хэвээр нь авч үлдэж, барилгажилт их нэмэгдсэн цэгцтэй болсон байна лээ. Хамгийн их таалагдсан зүйл нь метро байсан.
Бусад улстай харьцуулвал гурав дахин хямд үнээр, хамгийн сүүлийн технологиор барьж байна лээ.
Бидний хамтарч ажиллах хамгийн гол шинэ санаанууд нь юу байна вэ?
Юуны түрүүнд оюутан солилцооны ажил яригдсан. Жилд 15 оюутныг Болгар улсын тэтгэлэгээр сургахаар ярилцаж тохиролцсон. Мөн сүүлийн жилүүдэд эдийн засгийн импорт, экспортын эрэлт нилээн буурсан байна. Тиймээс үүнийг анхаарч хамтарсан, хамтын аж ахуйг байгуулахад дэмжин ажиллахаар болсон. Хөрөнгө оруулалтын газруудтай хамтарч ажиллах Болгар улсуудын саналыг авчирсан.
Ямар чиглэлээр оюутнуудыг сургах вэ?
Бүх чиглэлээр сургана. Болгар улсад манай ардын гавьяатуудаас олон хүн төгссөн байдаг. Олон мэргэжлээр сургахаас гадна түлхүү ХАА-н чиглэлээр сургахаар ярилцсан.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү