2016.03.24

Хөдөө аж ахуйн салбараас дэлхийд танигдах Монгол брэнд төрөх боломжтой

Хоёр тэрбум гаруй хүний шаналал болсон чихрийн шижин өвчнийг Монгол тэмээний сүүгээр эмчлэх нээлтийг гадна, дотны эрдэмтэд гаргасан байна.

Мөн Монголын үржил шимт, хөрсний ургамлаар олон эм бүтээгдэхүүнийг гарган авах боломжийг салбарын эрдэмтэд хөндөж ярилцлаа.

ХАА-н сайд Р.Бурмаа “Хэрхэн мэдлэгт суурилсан инновацийг нэвтрүүлэх вэ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг яаж үр ашигтай болгох вэ гэдэг талаар ярилцаж  байна. Цаашид мал аж ахуй, ХАА-гаас гарч буй бүтээгдэхүүнийг  илүү өндөр өртөгтэй, ялангуяа экспортод чиглэсэн бүтээгдэхүүн болоход ихээхэн ач холбогдолтой болно”.