Бизнес уулзалтад урьж байна
2016.03.22

Бизнес уулзалтад урьж байна

Бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуй нэгжүүдийн санал бодлыг сонсох, бизнесээ амжилттай эрхлэж буй үйлдвэрлэл эрхлэгчдийн туршпага солилцох зорилго бүхий бизнес уулзалтыг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр /Цаг: 10:00-12:00/ Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны 2 давхарт Нийслэл ЖДҮ сургалт мэдээллийн төвийн сургалтын танхимд зохион байгуулагдах гэж байна.

Тус бизнес уулзалтын үеэр

Бэлэг  дурсгалын бизнес эрхлэгчдийн дунд НЖДҮДТөвөөс явуулсан судалгааны үр дүнг танилцуулан

, Шинэ технологи агуулсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн видео баримт

Амжилттай үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн амжилтийг  хуваалцах

“Улаанбаатарын бэлгэдэл бүтээгдэхүүн" шалгаруулах уралдааны талаар санал солилцох

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2016 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр. үзэсгэлэн хийгдэх ажлын төлөвлөгөөг тус тус танилцуулах бөгөөд цаашид тогтмол хамтран ажиллах хүсэл  бүхий Нийт үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг урьж байна.