Татварын уян хатан бодлогыг шийдэх шаардлага байна
Баялаг бүтээгчдийн удирдах зөвлөлийн 13-р хурлаар нийт 17 асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн өдрүүдэд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны удирдах зөвлөлийн гишүүд Дорноговь, Дундговь, Төв, Баянхонгор аймагт ажиллаж орон нутгийн байгууллагатай хамтран үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж баялаг бүтээгчид руу хандсан олон ажил хийсэн юм. Энэ ажлыг хамгийн эхэнд дүгнэн хэлэлцлээ.
Цагаан сарын үеэр Улаанбаатар хотод зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд хөгжлийн бэрхшээлтэй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож хөнгөлөлттэй үнээр лангуу түрээслэх боломжийг баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бий болгожээ. Энэ ажлыг хийхэд яамдуудтай хамтран ажилласан байна.
ББДХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан: Татварын уян хатан бодлогыг шийдэх шаардлага байна. Бэлэн бүтээгдэхүүн имфортоор орж ирэхэд татвар өндөр байдаг. МУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд орох материалын гааль, нөат-ын татварыг тодорхой хугацаанд чөлөөлөх замаар үйлдвэрлэгч, иргэд, компаниудаа дэмжих ажлыг зохион байгуулах шаардлага байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...