"Монголд үйлдвэрлэв-цагаан сар 2016" үзэсгэлэн худалдаа шилдгүүдээ тодрууллаа
2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил" болгон зарласан.
Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016" үзэсгэлэн худалдааг Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Аж үйлдвэрийн яам, ХХААЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2016.01.27-2016.02.07-ы өдрүүдэд “Хүннү Молл", Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет" худалдааны төвүүдэд тус тус зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа иргэдэд тав тухтай орчин сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлог байлаа.
Үзэсгэлэн худалдаанд нийт 450 гаруй ажахуй нэгж 1580 гаруй нэр. төрлийн бараа. бүтээгдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд хямд үнийг хэрэглэгчдэд санал болгосон юм. Түүнчлэн сар шинийн баярыгугтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 дүгээр захирамжийн дагуу иргэдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл” худалдааны төв чиглэлдхоёр их багтаамжийн автобус 10:00, 12:30. 15:00 цагуудад их багтаамжийн автобусаар үйлчилгээ үзүүллээ.“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шилдэг 10 жижиг дунд үйлдвэрлэл эрхпэгч шилдэг аж ахуй нэгжүүдээ шалгаруулан алдаршууллаа.