Бүгд найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Мурат Карагөзтэй уулзлаа
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайд ноён Мурат Карагөзийг хүлээн авч уулзав.
Уулзалтанд БОНХАЖЯ-ны АЖБЗГ-ийн дарга Б.Маргад, ГХАХ-ийн дарга Ц.Энхсайхан хийгээд ЭСЯ-ны дэд тэргүүн Давут Ихсан зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Талууд БОНХАЖЯ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах болон уг санамж бичигт Байгаль орчны асуудалтай холбоотой заалтуудын талаар санал солилцов. Мөн энэ сарын 22-29-ний өдрүүдэд Туркийн соёлын өдрүүдийг Монгол Улсад зохион байгуулах бөгөөд энэ үеэр Истанбул хотын захирагч хүндэт зочноор оролцох, Туркийн аялал жуулчлалын агентлагуудын холбоо /TURSAB/-ны төлөөлөгчид Монголын аялал жуулчлалын холбооны дэмжлэгтэйгээр энэ оны 2 дугаар улиралд Монгол Улсад ажлын айлчлал хийх тухай танилцууллаа.