“Сэм үгсээд нам хуйвалдана” гэдэг зүйл эрх барьж буй намд байж болохгүй
“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
АН-ын ҮЗХ-ны хуралдаан ямар болсон бэ?
Хамгийн гол нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ярилцсан. Мөрийн хөтөлбөрт аудит хийгдээд олон түмэнд нээлттэй болдог. Тэрнээс өмнө нээлттэй болгож болохгүй. Яагаад гэвэл намууд мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг. Тиймээс бид хаалттай хуралдаж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн.
Ямар нэгэн ширүүн маргаан болоогүй юу?
Хэрэлдээд байх зүйл байхгүй. АН-ын өөрийн араншин дотроо идээ бээр байлгаж чаддаггүй, ил тод байгууллага. Төрийн эрх барихад оролцож байгаа хэдий ч байгаа байдал нь тэр чигээрээ л байна.
Шударга, хуулийн дагуу ажиллаж байж л эв нэгдэл бий болно. “Сэм үгсээд нам хуйвалдана” гэдэг зүйл эрх барьж буй намын хувьд байж болохгүй.
Тавантолгойн гэрээг ашигтай хийх боломж таныг сайд байх үед байсан уу?
Тухайн үеийн Засгийн газар Оюутолгойг явуулсан, Тавантолгойг явуулаагүй. Энэ ордыг өмнөх нийгмийн үед эрэл хайгуулыг хийж, нөөцийг нь тогтоосон. Тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар авсан байдалтай байсан. 2011 онд ОУ-ын улсын тендер зарлан, таван компани шалгараад гацсан байдалтай байв.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү