2016.04.26

Гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны дарамтанд өртөж байна

Манай улсад гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны дарамтанд өртөж байна гэсэн судалгааны дүн гарчээ.

Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа “Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль болон Эрүүгийн хууль бусад холбогдолтой хуулиудтай уялдуулан Хөдөлмөрийн гэрээ байгуулах, төрийн албан байгууллагууд дотоод журмандаа ажлын байрны бэлгийн дарамтнаас урьдчилан сэргийлсэн нөхцөл байдлыг бий болгох ёстой. Тиймээс бид ажлын журманд тусгах асуудлыг ярилцан, санал авч байна” гэлээ.  

Найман жилийн өмнөх судалгаатай харьцуулахад иргэдийн ажлын байрны бэлгийн дарамтны талаарх мэдлэг, мэдээлэл сайжирсан. Гэвч энэ дарамт буураагүй нь хууль эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх болон хохирогчдыг хамгаалахад нэмэлт шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.