2016.05.02

Г.Баярсайхан: “Сайн малчин” мэргэжлийн анги нээх нь нийгмийн захиалга байсан

Монгол Улсад малын тоо толгой нэмэгдэж 50 гаруй саяд хүрсэн ч мал маллах сонирхолтой залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь энэ салбарын тулгамдсан асуудлын нэг юм.

Үүнийг шийдэх гарц нь малчин мэргэжлээр залуусыг сургах хэмээн үзсэн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилга бодитоор ажил хэрэг болж эхэллээ. Тэрбээр өнгөрсөн пүрэв гарагт Ховд аймгийн “Хөгжил” политехник коллежид зочилж “Сайн малчин” мэргэжлийн ангийн албан ёсны нээлтийг хийсэн юм.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 орчим хувийг ажлын байраар хангадаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй төрийн бодлогын төвд байдаг. Засгийн газраас малчдын хөдөлмөр эрхлэлт, мал аж ахуйн салбар, холбогдох үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа тул мал сүргийн тоо толгойг өсгөх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ажиллах хүчний эрэлт хэрэгцээ их байгаа юм. Гэтэл өнөөдөр мэргэжлийн боловсрол, сургалтын есөн байгуулпагад эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжлээр 157, малын эмчээр 57, малын асаргаа мэргэжлээр 38 хүн сурч байгаа нь уламжлалт мал аж ахуйн сургалг үндсэндээ хаагдаад байгаагийн нэг ипрэл хэмээн үзсэн.

Хөдөлмөрийн сайд малчдын залуу халааг бэлтгэх, мал аж ахуйн салбарт залуусыг татах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг судлах үүргийг салбарынхандаа өгчээ. Судалгааг аймаг орон нутаг дахь Хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-үүдээрээ дамжуулан олон чиглэлд хийсний үр дүнд “Сайн малчин” мэргэжлийн ангитай болох нь зөв гэсэн шийдэлд хүрснээр анхных нь Ховд аймгийн “Хөгжил” коллежид үүдээ нээлээ.