Эрүүл мэндийн салбарыг үндсэн дөрвөн чиглэлээр шинэчилнэ
2016.05.02

Эрүүл мэндийн салбарыг үндсэн дөрвөн чиглэлээр шинэчилнэ

Шинээр батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор “Өнөөдөр” сонин редакцдаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Азийн хөгжлийн банкны эрүүл тэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ө.Батжаргал, тус дүүргийн “Мөнх-Үжин"өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Туяа нарыг урьж, ярилцлаа.

Уг хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд УИХ баталсан. Эрүүл мэндийн салбарт ойрын 10 жилд үзэгдээгүй бүрэн шинэчлэл авчирч буйгаараа онцлогтой уг хуулийг баталсан өдрөөс нь мөрдөж эхэлсэн юм.

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээг үндсээр нь өөрчлөх хууль хэрэгжиж эхэллээ. Эрүүл мэндийн салбар тэр чигтээ шинэчлэл нэхэж байна. Шинэчлэлийг юунаас эхлэх вэ?

щ

С.Одонтуяа: -Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн талаар ярихын өмнө эхлээд эрүүл мэндийн салбарын онцлогийг дурдах нь зүйтэй. Эрүүл мэндийн салбар бусдаасаа нэлээд өөр. Иргэн хүнд эрүүл мэндийн ямар нэгэн үйлчилгээ авах, эсэх талаар сонголт өгдөггүйгээрээ онцдог. Тухайлбал, надад үнэтэй эсвэл хямд машин авах сонголт бий. Гэтэл хүн өвдсөн л бол мөнгөтэй байх, эсэхээс үл шалтгааланзайлшгүй эмчилгээ, үйлчилгээ авах шаард- лагатай болдог. Тиймээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанартай байлгахад төр онцгой анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн салбарын мэдээлэл хязгаарлагдмал.

Бусад салбараас иргэн хүн мэдээлэл авч, сонголтоо хийх боломжтой байхад өвчтөн эмчид үзүүлэхэд “Мэс засал хийлгэх хэрэгтэй” гэвэл эмчийн үгэнд итгэхээс өөр аргагүй, мэдээлэл нь хязгаарлагдмал. Тиймээс төр эмнэлгийнтөлөвлөлт, хяналт гээд бүх зүйлд тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай байдаг. Дэлхий дахинд эрүүл мэндийн зардал хурдацтай өсөж байхад иргэдийн орлого нэмэгдэхгүй байна. Тиймээс улс орнуудад эрүүл мэндийн салбартаа ямар бодлого ба- римтлах, төрөөс яаж дэмжих, зохицуулах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. ДЭМБ-аасэрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүргэхэд анхаардаг. Энэ нь тухайн хүн хаана байгаагаасаа үл хамаарч, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ авах эрхтэй гэсэн үг. Үүнийг авахдаа санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх явцыг төр зохицуулах үүрэгтэй.

Ж.Алтантуяа: -Эмнэлгүүдийг улсын мэдлээс гаргах тухай ойлголт энэ хуульд огт байхгүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн гол боддого нь улсын эмнэлгүүдийг хагас бие даасан байдал руу шилжүүлэх юм. Ингэснээр барилга, тоног төхөөрөмж зэрэг өмч нь төрийн мэдэлд хэвээрээ байна. Манай эмнэлгүүд улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан, хувь хүний төлбөр гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Улсын эмнэлгийн төсвийг батлахдаа зарддын зүйлээр нь

тус бүр зааж өгсөн байдаг. Энэ санхүүжилтийн дагуу л ажилладаг. Харин энэ хуулиар эмнэлгүүд санхүүгийн хувьд бие даасан байдал руу орно. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд санхүүжилтийнхээ хэдэн хувийг дулаан, цалиндаа өгөхөө өөрсдөө шийдэх юм. Ингэснээр сайн ажиллаж байгаа эмч нараа урамшуулж, илүү цалин өгөх боломжтой болно. Мөн хүний нөөцийн хувьд бие даасан байдал руу орж байна. Жишээлбэл, салбарын сайд солигдоход II, III шатлалын эмнэлгийн даргыг халж сольдог, улс төрөөс хамааралтай байддыг халж, эмнэл- гийн даргыг Удирдах зөвлөл сонгон, шалгаруулдаг болгоно. Удирдах зөвлөл нь төр, эрүүл мэндийн салбарын ажилтан, иргэн гэсэн гурван төлөөллөөс бүрдэх юм. Өмч болон томоохон худалдан авалт нь улсын мэдэлд үлдэж, санхүү болон хүний нөөцийн тухацд эмнэлгүүд бүрэн бие даасан шийдвэр гаргах эрхтэй болж байна. Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд оруулна гэж үүнийг хэлээд байгаа юм.

Ө.Батжаргал: -Хүнтэй харилцдаг учраас эм- нэлгийн тусламж, үйлчилгээ нэлээд өвөрмөц. Өвөрмөц тогтолцоогоо мэргэжлийн байгууллага олж хараад, менежментээ зөв хийвэл хөгжлийн гарц нь харагдаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ зохион байгуулалтгүй байсан нь биднийг чөдөрлөдөг. Хэн сайд болох, ирээд юу хэлэх нь мэдэгдэхгүй учраас бид дараа жилийн ажлаа тодорхойлж чаддаггүй.

Сайдын, яамны бодлогыг харж байж төлөвлөгөөгөө боловсруулдаг. Сүрьеэгийн асуудал нэгдүгээрт байсан ч яам тухайн жил лабораторийн тусламж, үйлчилгээг дэмжинэ гээд зарлачихвал тэр чиглэлдхөрөнгө оруулалтаа авах, хийх болдог. Ийм цаг үе дуусах болов уу гэж найдаж байна. Тэгвэл бцд томоохон хувийн эмнэлгүүдтэй өрсөлдөхөөс айхгүй. Бид чадалтай. Монгол хүн улсын эмнэ- лэгтээ л найддаг. Хувийн том эмнэлгийн өвчтөнүүд хүндрээд улсын эмнэлэгтээ л ханддаг. Биднээс өөр гарц байдаггүй. Бцд үүнээс илүү чадавхжиж, дэлхийн жишиг, технологийг дагадаг байх ёстой.

С.Одонтуяа: Ж.Алтантуяа мэргэжилтний хэлсэнчлэн бид эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үндсэн дөрвөн чиглэлээр харж байгаа. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчин, хоёрдугаарт санхүү, гуравдугаарт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, дөрөвдүгээрт хүний нөөц. Би үүн дээр сэтгэхүйн шинэчлэлийг нэмж байгаа. Эрүүл мэндийн салбарын хөгжлийг зөвхөн эмнэлгийн байгууллага, эмч нуруундаа үүрэх юм шиг ойлгодог. Энд иргэн, орон нутгийн Засаг даргын оролцоо маш чухал.

Тйймээс хүн бүр сэтгэхүйгээ өөрчилж, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 2011 онд баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэцдийн тусламж, үйлчилгээг зохицуулна гэж заасан. Одоогоор бид Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиа баталлаа. Удахгүй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйл- чилгээний хууль батлуулахаар төлөвлөж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Эдгээр хууль цогцоороо хэрэгжих боломж анх удаа эрүүл мэндийн салбарт бий болсонд баяртай байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэд санхүүгийн эрсдэлд орохгүй байх нөхцөл бүрдүүлэх нь төрийн гол үүрэг. Эмнэлгүүдийг хувьчлах хэрэгтэй гэж зарим нь ярьдаг.

Бодлого тодорхойлж байгаа хүний хувьд хэлэхэд, эрүүл мэндийн салбар бусад салбараас онцлог учир төрийн оролцоо заавал шаардлагатай. Манай улстай адилхан социалист системээр хөгжиж байгаад зах зээлийн тогтолцоонд орсон зарим улс өмчөө яаралтай хувьчлаад хүнд байдалд орсон жишээ цөөнгүй. Тиймээс манай улс энэ асуудалд их болгоомжтой хандах ёстой. Өндөр хөгжилтэй орныхон ч төрийн өмчит эмнэлгүүд зайлшгүй байх ёстой гэж үздэг. Тэр тусмаа Швейцарь, Норвеги, БНСУ зэрэг улсад төрийн өмчит эмнэлгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа тухайн эрүүл мэн- дийн зарддын үнийг тогтворжуулан, ашгийн бус хэлбэрээр ажиллаж, тусламж, үйлчилгээ үзүүлэх байдлыг хадгалж чаддаг. Тиймээс манай улс эмнэлгүүдээ яаран хувьчлаагүй нь одоо ач тусаа өгч байна. Манай төрийн өмчит эмнэлгүүдэд сайн эмч, боловсон хүчин бий. Эмнэлгүүдийн менежментийг сайжруулбал эрүүл мэндийн салбар богино хугацаанд шинэчлэгдэж чадна.

Г.Баясгалан: -Уг хуулийг баталснаар гол шийдвэрийг төвөөс биш, нэгж дээр гаргавал илүү үр дүн гарна гэсэн үзэл баримтлал руу шилжих оролдлого хийж байна. Одоогоор өмчийг нь төр мэддэг, тендерээр барилгын засвар хийж, тоног төхөөрөмжийг нь авч өгдөг. Тэр шийдвэрүүд нь эмнэлгүүд дээр очихоор амьдралд нийцэхэд хэцүү байх нь түгээмэл. Мөн төсөв дээрээсээ доош чиглэлтэй. ‘Та нар энэ төсвийн хүрээнд ажилла” гэдэг болохоос биш, иргэдийн хэрэгцээ шаардлагыг тусгадаггүй.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд ийм байддыг өөрчлөх хэд хэдэн зүйл тусгасан. Нэгдүгээрт, гүйцэтгэлийг сайжруулах. Нэгж дээр шийдвэр гаргах эрх мэдэл нь илүү байх ёстой. Төрийн захиргааны байгууллагуудын орон тоо, хийх ажлын хүрээ тодорхой байдаг. Гэтэл эмнэлгүүд гаднын хүчин зүйлээс маш их хамааралтай. Жишээлбэл, улаан бурхан хэзээ дэгдэхийг бид урьдчилан тооцоолох боломжгүй. Гэнэтийн осол, гэмтэл гарахад ч төсвөөс давах эрх мэдэл байдаггүй. Тэгвэл шинэ хуулиар эмнэлгийн иймэрхүү менежментийн асууддыг арай шуурхай хийх боломж гарч ирж буй. Нэг талдаа төсвийн эрх чөлөөний тухай ярьж байгаа.

Нөгөө талдаа гүйцэтгэл, засаглал ямар байх вэ гэдэг асуудал юм. Эмнэлгийн ажил улс төрөөс хараат бус баймаар байна. Тиймээс эмнэлгийнхэн менежментээ өөрсдөө авч явах ёстой. Тэр эрх мэддийг нь өгөх алхмууд хийж буй. Гүйцэтгэлийг сайжруулахын тулд хамтын удирдлагын систем нэвтрүүлнэ. Урьд нь гүйцэтгэх захирал бүх зүйлд хариуцдага хүлээдэг байсан бол одоо тал талын ашиг сонирхлыг төлөөлсөн Удирдах зөвлөл үйл ажиллагаанд нөлөөлнө.

Удирдах зөвлөл төсвөө баталж, хэрэгжүүлэхэд хяналт тавих үүрэгтэй. Бас гүйцэтгэх захирлыг томилно. Удирдах зөвлөлд хамт олон, үйлчлүүлэгчийн төлөөлөл, өмчийг төлөөлж буй төрийн захиргааны байгууллагынхан тус бүр гурав байна. Үүнийг хувьчлал гэж зарим хүн андуураад байх шиг. Огт тийм биш. Өмч хаашаа ч шилжихгүй, гол нь менежментийг уян хатан болгож, гарч буй шийдвэр, гүйцэтгэл хоёрыг ойрхон байлгахад анхаарч байгаа юм.

Ж.Алтантуяа: -Удирдах зөвлөлийн гишүүдийг тодорхой шалгуураар сонгоно. Гэхдээ энэ сонгон шалгаруулалтыг зөв хийхгүй бол популист хү- мүүс эмнэлгийн үйл ажиллагааг ойлгохгүй. Удирдах зөвлөлийн есөн хүний гурав нь иргэний төлөөлөл. Тэнд популист ханддагатай хүн ирээд өвөрмөц механизмтай эмнэлгийн байгууллагыг ойлгохгүй иргэдийн эрх ярьж үймүүлээд явбал хэцүү. Гэхдээ шийдвэрийг олонхоороо гаргана. Мөн эмнэлгийн даргыг сонгон шалгаруулахад ямар шалгуур тавих талаар хуульд заасан. Эмнэлгийг  зөв хүний гарт өгөхгүй бол тусламж, үйлчилгээ одоогийнхоос дордон, иргэдэд хүнд дарамт ирнэ.

Өөр нэг болгоомжлох асуудал нь эмнэлгийн санхүүжилттэй холбоотой. Халдварт өвчин, төрөлт, хүүхдийн тусламж зэргийг төр хариуцаж ирсэн.  Ингэхдээ гарцанд суурилж санхүүжилт өгдөггуй.  Өөрөөр хэлбэл, цалинд төд, эм, хэрэгсэлд төд  гэсэн зарчмаар явж ирсэн. Үүний сөрөг тал их гардаг. Хэдэн хүнд ямар тусламж үзүүлж байгааг Төрийн сан, Сангийн яам анзаардаггүй. Тиймээс  улсын төсвөөс хариуцаж байгаа тусламжийг хэдэн  хүнд үзүүлсэн, тэр тусламж нь чанартай байна уу гэдэгт анхаарах цаг болсон. Тухайлбал, тухайн эмнэлэг жилд 50 эмэгтэйг төрүүллээ гэж бодъё. Тэр 5 тусламж, үйлчилгээ сайн байвал санхүүжилтийг нь г өгдөг шинэ тогтолцоо руу орж байна. Гэхдээ энэ хууль өнөөдөр батлагддаа гээд маргааш бүх зүйл өөр болно гэж байхгүй. Шат дараатай, цэгцтэй хэрэгжүүлэх нь чухал. Зөв хэрэгжүүлэхгүй бол е салбарын нэр хүнд, эмнэлгийн байдал муудна.

Ө.Батжаргал: ТУЗ-д мэргэшсэн хүмүүс багтаасай гэж хүсэж байна. Амбийцтай хүмүүс намын  захиалгаар ороод ирвэл хэцүү. Хүний төлөө гэсэн  сэтгэлтэй, ажил хийж буй хүмүүсээ дэмждэг ТУЗ бүрдвэл бид хоёр жилийн дотор хөгжлөөрөөялгарна. Ингэж чадахгүй бол бүр ухралт болно.  Өмнө нь нэг даргатай ажилладаг байсан бол есөн  даргатай ажиллана гэсэн үг болохоор нэг талаас  эрсдэлтэй. Гэхдээ дэлхий нийтийн корпорацын зарчим буюу хамгийн зөв жишиг рүү орохоос  өөр аргагүй. Дандаа амбийцтай хүмүүс байхгүй,  Монголын төрд зөв хүмүүс ажиллах байлгүй гэсэн  найдвар байна. Одоо ЭМСЯ маш сайн ажиллаж,холбогдох журмыг гаргах хэрэгтэй. Төсвийн төв байгууллага нь энэ асуудлаа шийдэх үүрэгтэй. Эх  орончоор, иргэддээ үйлчлэх талаас нь шийдвэл  болох байх. Тэгэхгүй Төрийн нарийн бичгийн дарга эсперанто хэлтэй байх ёстой гэдэг шиг сонин  шаардлага гараад ирвэл хэцүү биз дээ.

-Хэдэн арван жил эрүүл мэндийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чаддаггүй хүн  олон бий. Тухайлбал, мэс засал хийлгэх болтол тэр нь даатгалд хамрагддаггүй байх жишээтэй.

 С.Одонтуяа: -Улс орнуудаас судалгаа авч үзэхэд хүн олон зүйлд хуримтлал бий болгодог хэр нээ эрүүл мэнддээ хуримтлал үүсгэдэггүй юм  байна. Тиймээс улс орнууд эрүүл мэндийн даатгалыг төрийн бодлого болгон, заавал даатгуулахаар хуульдаа тусгадаг. Хэдэн төгрөг төлснөөс үл хамааран тусламж, үйлчилгээ авах эв санааны зарчим бий болгосон. Манай улсын хувьд иргэн  эрүүл мэндийн даатгалд хэдэн төгрөг төлснөөсөө  үл хамаарч, хоёр сая төгрөгийн тусламж. үйлчилгээ авах боломж бүрдэж буй. Мөн гэр бүлийн  хүнийхээ хоёр сая төгрөгийг авах эрх нь нээгдсэн. Даатгал төлөөд байдаг хэрнээ хагалгаа хийлгэх гэхээр тэр нь даатгалд хамаарахгүй байх тохиолдол олон. Тиймээс таван сая хүртэлх төгрөгийн, өндөр өртөгтэй хагалгаануудыг бүгдийг даатгалд оруулж өгсөн. Цаашид ажлын хэсгийнхэн дийлэнх тусламж, үйлчилгээг даатгалд оруулах

чиглэлээр ажиллах юм. Хүний эрүүл мэнд маш үнэтэй. Эрүүл мэндээ үнэтэй байлгая гэвэл эмч, эмнэлгинн ажилтнуудаа үнэ цэнэтэй болгох ёстой. Ингэхгүйгээр бид хэчнээн сайхан үлгэр, тунхаг яриад нэмэргүй. Өдөрт 40-50 хүнд тусламж үзүүлдэг эмч маш бага цалин авч, өрнөөс өрний хооронд амьдарч. халдварт өвчин тусаж байна. Үүнийг нь мэддэг ч олон жил хүчээр шахуу ингэж явуулсан. Одоо бол эмч, эмнэлгийн ажилтны хийсэн ажилд тохирсон урамшууллын тогтолцоо бүрдүүлэх ёстой.

Хувийн эмнэлгийн үйлчилгээ гайгүй, улсынх нь дараалал дийлдэхгүй, үйлчилгээ сайнгүй гэж ярьдаг. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хууль батлагдсанаар улсын, хувийн бүх эмнэлэгт тусламж. үйтчилгээгээ чанартай үзүүлэх шаарддага тавьж байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ойртуулсан. Түүнчлэн манай эмнэлгүүд гурав, 30 жилийн дараа ямар болох хэтийн төлөв, стратегиа гаргах гэхээр төсвөөс шалтгаалаад чаддаггүй байсан. Тиймээс эмнэлгүүдийг хагас бие даасан байдлаар хөгжүүлж, өөрсдөө зорилтоо тавьж, ямар чиглэлээр төрөлжин, брэнд болох вэ гэдгээ тодорхойлох боломж нээж өгсөн. Жилд 60 сая ам.долларын хөрөнгө гадагшаа гарч байна. Ядаж үүнээс 40 саяыг нь Монголдоо үлдээе, ‘гадаадын эмч нарыг эх орондоо авчирч эмчилгээ хийтгэе, тэр үйлчилгээний төлбөрийг иргэд даатгалаасаа авах боломж бүрдүүлэх том зорилт тавьсан.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлыг хэн, хэзээ, яаж тогтоох вэ. Мэдээж үйлчилгээний төлбөр өөрчлөгдөнө шүү дээ.

Ж.Алтантуяа: Эрүүл мэндийн даатгалын байгууллага ЭМСЯ энэ ажлыг хийнэ. Өнгөрсөн жил Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар даатгалын багц нэмэгдэж байгаа. Үүний хажуугаар улсын төсвөөс санхүүжиж буй эмчилгээ, үйлчилгээг даатгалд хамруулах ажлыг үе шаттай хийж байна. Гэрээр үзлэг, эмчилгээ хийх, хавдрын зарим үйлчилгээ, үе солих хагалгааг даатгалаас санхүүжүүлэхээр болсон. Үүний бодит өртгийг даатгалын байгууллага тооцож байна. Эхнээсээ үнийн тариф гарган, Үндэсний зөвлөл батлаад явж байгаа.

-Эмнэлгүүд хагас бие даасан байдалтай болбол хэдий хугацааны дараа үр дүн гарна гэж тооцсон бэ?

Ө.Батжаргал: -Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хурдан хэрэгжүүлбэл бид хоёр жижйн дотор “Интермед” шиг эмнэлгүүдийг гүйцэж, түрүүлэх боломжтой. Өрсөлдөх чадвар, боловсон хүчин бий. Бидний ажлыг гацаадаг, удаашруулдаг ганцхан зүйл нь ойлгомжгүй хөрөнгө оруулалтууд, стандарт, шаардлага. Энэ байдлыг өөрчлөхийн тулд шинэ хуулийн дагуу бид сүүлийн таван жилийнхээ судалгааг гаргаж, цаашид хийх шаардлагатай зүйлсээ боловсруулаад ТУЗ-дөө өгч, шаарддагатай ажлуудаа амжуулах боломж бүрдэнэ.

Тэгвэл “Улаан бурхан гарахад ямар ч бэлтгэлгүй байдаг” гэх мэт шүүмжлэл шийдэгдэх юм. Жилийн жилд арван нэгээс дөрөвдүгээр сард хүүхдийн өвчин ихэсдэгийг бүгд л мэддэг. Энэ үед бид бэлэн байдлаа хангах ёстой. Одоогийн тогтолцоогоор бид төсвийнхөө хүрээнд асууддаа шийдэж байна. “Энэ сард ачаалал ихэссэн ч ажилчдынхаа цалинг 320 сая төгрөгтөө л багтаа. Өдөр шөнөгүй ажиллаж байгаа бол дараа нь УИХ-ын гишүүдээс ч юм уу, нэхэмжлээд ав” гэдэг. Гэхдээ тэр мөнгө нь хэзээ ч олддоггүй. УИХ нэгэнт төсөв баталчихсан. Би энэ эрсдэлээ тооцоод, дулааны 110 сая төгрөгөө хэмнэж болно шүү дээ. Гэтэл тэр хэмнэсэн хөрөнгийг Сангийн яам буцаан татдаг. ‘Та хэмнэлээ, сайн ажиллалаа” гэчихээд л шууд татчихаж байгаа юм. Төрийн дансанд мөнгө нь байдаг учраас тэр. Шинэ хуулиар хэмнэсэн 110 сая төгрөгөөрөө ачааллаа дааж, сайн ажилласан эмч нараа гадаад, дотоодод сургах эрх нь нээгдэж байна.

Бид хувийн эмнэлгүүдийн бааз суурийг бэлдээд байна. Сайн сувилагч нарт маань “200.000 төгрөгөөр илүү цалин өгье. Чи манайд ажилла” гээд аваад явчихдаг. Тэр сувилагч “Дарга аа, уучлаарай. Би хүүхдэдээ сайн хоол авч өгмөөр байна” гэхэд нь би юу гэх вэ. ‘Төр дандаа ядуу байхгүй. Сайхан болно. Эргээд ирэхэд чинь авахгүй шүү” гэдэг гоё үгээ хэлсээр өчнөөн сайн эмч, сувилагч нараа алдаж байна.

Сайн эмчийг подвальд байсан ч хүмүүс очоод үзүүлдэг биз дээ. Тэгвэл одоо алдах гээд байгаа хүмүүсийнхээ цалинг хангалттай өгөх боломж бүрдлээ. Эмч, сувилагчийн цалингийн доод хэмжээ тодорхой байх ёстой. Дээд хязгаарыг нь ТУЗ гаргана. Ингэвэл бид эмчдээ шаардлага тавих эрхтэй болно. Тиймээс энэ хуулийг маш хурдан хэрэгжүүлж эхлэх ёстой. Хувийн эмнэлгийнхэн инээхээс яах юм бэ. Хүний мөнгийг халааснаас нь авч байна шүү дээ. Өдөрт 70-80 хүн үзэж байгаа эмчдээ би яаж “Инээ” гэж хэлэх вэ. Инээх ганц хөшүүрэг нь тохирсон цалин. Эмч инээгээд сайхан яриад байдаг, хүүхэд нь эдгэхгүй бол яах вэ. Ажлаа сайн хийж чадахгүй бол үндсэн цалингаа л ав. Энэ зохицуулалтыг зөв хийхгүй бол болохгүй.

Ж.Алтантуяа: -Үр дүн гэж юу вэ гэдгээс эхэлье. Иргэд, эмч нарын хүлээж байгаа үр дүн өөр. Эм- нэлгийн ажилтнууд ажлын ачаалал багасан, ху- ваарилалт жигдэрнэ гэж хүлээж байж болох юм. Улсын эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байна. Хувийн олон эмнэлэг бий ч эмзэг бүлгийн иргэд төлбөрийн чадваргүй учир улсынх дээрээ бөөгнөрөөд байгаа юм. Харин шинэ тогтолцоогоор тэр хүн мөнгөнөөс хамаарахгүйгээр эмнэлгээ сон- гох боломж бүрдэж байгаа. Тухайлбал, зүрхний шигдээсийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байвал өвчтөн улсын, хувийн эмнэл- гийн алинд нь ч хэвтэж болно. Ингэснээр хувийн эмнэлэг ч эмзэг бүлгийн хүмүүст үйлчлэх сонир- холтой болно. Эрүүл мэндийн даатгалаас ижилхэн санхүүжилт аваад эхлэхээр улсын болон хувийн эмнэлэг чанараар өрсөлдөж эхэлнэ. Гэхдээ зохион байгуулалтыг жилийн дотор хийлээ гэхэд, өвчтөнд мэдрэгдэх чанарын өөрчлөлт 5-6 жилээс наашгүй байх.

-Иргэд үзүүлэх эмнэлгээ өөрсдөө сонголоо гэхэд үйлчилгээний үнийн ялгаа байгаа. Улёын эмнэлгийн төлбөр хувийнхаас арай хямд. Хувийн эмнэлгүүдэд даатгалаас арай бага, улсынхад ахиу мөнгө өгдөг. Үүнийг яаж зохицуулах вэ?

Ж.Алтантуяа: -Энэ талаар хүмүүс их асууж байгаа. Зарим хувийн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч байгаа. Гэхдээ тэр нь улсын эмнэлэгт өгч байгаагаас хамаагүй бага. Жишээлбэл, улсын эмнэлгийн эмч уушгины хатгалгаатай хүн үзэж, эмчилснийг 200 мянган төгрөгөөр тооцлоо гэхэд хувийн эмнэлэгт 50 мянгыг өгөх жишээтэй. Тэгэхээр хувийн эмнэлгүүд энэ зөрүүг хүмүүсийн халааснаас аваад байгаа юм. Ингэхдээ зөвхөн зөрүү ч биш, нэмж төлбөр авдаг. Үүнийг хэн ч хянадаггүй. Харин энэ шинэ тогтолцоогоор ижил оноштой хүнд үйлчилсэн улсын, хувийн эмнэлэг ялгаагүй адилхан санхүүжилт өгөх юм. Хувийн эмнэлгүүд нэмэлт үйлчилгээний төлбөр авч болно.

-С.Одонтуяа гишүүн ялангуяа хагалгаа хийлгэх хүмүүсийг санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх хэрэгтэй гэж хэлсэн. Тухайлбал, “Обама кейр” даатгалын хуримтлал хагалгааных нь өртөгт хүрэхгүй бол улсаас санхүүжилт өгдөг. Манайд ийм систем бий болгох боломж бий юү?

Ж.Алтантуяа: -Америкт даатгалын  хоёр өөр систем үйлчилдэг. Тэдгээртэй манай даатгалын тогтолцоо адилгүй. Америкчууд яагаад даатгалын тогтолцоогоо өөрчлөх гээд байна гэхээр яг үнэндээ манайхтай адилхан болгох гээд байгаа юм. Манай даатгалын тогтолцоо бүтэц, онолын хувьд зөв. Хэрэгжүүлэх явцад элементүүд нь дутуу хийгдээд буй учраас бид ам муутай байдаг байх. Их мөнгө төлсөн хүн даатгалаас их, багыг төлсөн нь бага мөнгө авдаггүй, яг ижилхэн авдаг. Зарим хүн жил бүр хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээ заавал авна гэж ойлгоод байдаг. Тийм биш, өвдсөн үедээ хоёр сая төгрөг хүртэлх тусламж авах эрхтэй. Даатгалд хамрагдсан тусламж, үйлчилгээний багцын тоог нэмэх зорилготой ажиллаж байгаа. Гэхдээ бүх тусламж, үйлчилгээг санхүүжүүлнэ гэвэл даатгалын сан даахгүй.

-Гэр бүлийнхээ хүний хоёр сая төгрөгийг шилжүүлэн хэрэглэж болно гэснийг тодруулахгүй юу?

Ж.Алтантуяа: -Тийм боломжийг хуулиар нээж өгсөн. Япон, БНСУ-д иргэд нь гэр бүлээрээ даатгуулдаг. Нэг гэр бүлийн хоёр хүн ажилтай байлаа гэхэд хүүхдүүдийнхээ даатгалыг цалингаасаа өгч буй юм. Манай улс энэ тогтолцоонд шууд орж болохгүй байгаа шалтгаан нь хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн тоо цөөн, ажилгүйдэл ихтэй. Ажилгүй хүмүүс хүүхдийнхээ даатгалыг төлж чадахгүй. Гэхдээ ийм заалт оруулсан нь бололцоотой нь энэ тогтолцоог ашиглаж болно гэсэн үг.

-II, III шатлалын эмнэлгүүдийн хувьд сайхан ирээдүй байна. Харин анхан шатанд нь хүмүүсийг зөв оношлох учиртай өрхийн эм- нэлэгг ямар ч туршлагагүй, даддагын хүүхэд сууж байдаг. Үүнийг яаж өөрчлөх вэ?

Ж.Алтантуяа: -Өрхийн эмнэлгийг цогцоор нь өөрчилнө. Нэг том өөрчлөлт нь даддагын эмч ажиллахгүй болно. Өрхийн анагаах ухаан гэдэг бол бие даасан шинжлэх ухаан. Тэнд ажиллаж буй эмч хүүхэд, өндөр настан гээд бүх нас, хүйсийн хүмүүсийг цогцоор нь үзэж, оношилдог. Ийм эм- нэлэгт дадлагын хүүхэд биш, хоёроос доошгүй жил өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн хүн ажиллах ёстой. Анхан шат буюу өрхийн эмнэлэгт мэргэшсэн хүн ажиллах эрх зүйн үндэс шинэ хуулиар бүрдсэн.

Бас нэг өөрчлөлт нь дөрөв, таван эх үүсвэрээс санхүүжүүлэх боломж бүрдүүлсэн. Одоо бол тухайн хорооны нэг иргэнээр тооцон, санхүүжилт өгч байгаа. Тэр нь хүрдэггүй. Иргэдийг гэрээр эмчилбэл, өрхийн эмнэлэгтээ өдрийн кабинет нээж, эмчилгээ хийвэл тэр зарддаа нэг иргэнээр тооцсон санхүүжилт дээрээ нэмж, даатгалаас авах боломжтой. Өрхийн эмнэлэгт тулгардаг нэг бэрхшээл нь олныг хамарсан гамшиг. Улаан бурхан дэгдчихсэн одоогийн нөхцөлд өрхийн эмч нар олон цагаар, амралтын өдөр ч ажиллаж байгаа хэрнээ нэг ч төгрөг нэмж авч чаддаггүй.

Үүн шиг олныг хамарсан гамшиг дэгдсэн үед нэмэлт санхүүжилтээ улсын төсвөөс нэхэмжилж авах заалт шинэ хуульд оруулсан. Үүнээс гадна иргэдэд эрүүл амьдрах арга ухааныг ухуулан сурталчлах, сургалт зохион байгуулах төсөв байдаггүй. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг улсын төсвөөс зардлын зүйл ангиар санхүүжүүлнэ гэсэн заалт оруулаад, өрхийн эмнэлгийг санхүүгийн таван эх үүсвэртэй болгосон.

Сумын эмнэлэг ч алсын дууддагаар хөдөө их явдаг хэрнээ нэмж мөнгө авдаггүй. Тэгвэл одоо дууддагынхаа өртгийг улсын төсвөөс гаргуулах боломж бүрдсэн. Одоогийн тогтолцоогоор сургууль төгсөгчдийг анхан шатны эмнэлэгт дадлагажигч эмчээр хоёр жил заавал ажиллуулж байна. Энэ нь бодлогын алдаа байсныг бид бүх шатандаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёр жил анхан шатны эмнэлэгт дадлагажуулсны дараа нарийн мэргэжил эзэмших эрх үүсэж, зүрхний, дотрын эмч болдог. Бидний анх бий болгосон өрхийн эрүүл мэндийн төв буюу Монгол Улсын бахархаж болох тогтолцоог үүний уршгаар үгүй болгох шахлаа. Тиймээс шинэ хуулиар өрхийн эмнэлэгт даддагажигч ажиллуулахгүй, нарийн мэргэжил эзэмшээд, өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмчтэй байлгах зүйл заалт оруулсан. Ирэх жил төгсөх оюутнууд өрх, сумын эмнэлэгт ажиллана гэвэл өрхийн анагаах ухаанаар мэргэших шаарддагатай болно.

-Би Сонгинохайран дүүрэгт амьдардаг бай- лаа ч ажлынхаа ойролцоох өрхийн эмнэлгийг сонгож болох нь. Нэгэнт ингээд сонгочихвол амралтын өдөр, зуныхаа амралтаар гэрийнхээ ойролцоох эмнэлэгт үзүүлж болохгүй гэсэн үг үү?

Ж.Алтантуяа: -Болохгүй. Тиймээс сонголтоо зөв хийх хэрэгтэй. Нэгэнт бүртгүүлчихвэл тэр эмнэлгээрээ л үйлчлүүлнэ. Эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцооны бас нэг том өөрчлөлт нь иргэн өөрийн хүссэн эмнэлгээр үйлч- лүүлэх боломж бүрдүүлж байгаа явдал. Жишээ нь, манай гэр Чингэлтэйд, ажил Сонгинохайрхан дүүрэгт байхад би аль нэгийнх нь өрхийн эмнэлгийг сонгож, бүтэн жил үйлчлүүлнэ. Иргэн хүн эмч, эмнэлгээ сонгож. хариуцлагатай хандана. Ингэхээр тухайн иргэн “Би эмчтэй юм байна” гэж ойлгохын зэрэгцээ эмчид бас хариуцлага ирнэ. Өрхийн эмнэлгийн тогтолцоо нэвтрүүлсэн бүх орон ийм механизм хэрэгжүүлдэг.

Энэ нь хөдөө их чухал байдаг. Аймаг, сумдын зааг дээр амьдардаг иргэдэд өөр аймаг, сумын эмнэлэг ойр байгаа хэрнээ харьяалал нь өөр учраас үзүүлж чаддаггүй. Суманд гэртэй ч хүүхдээ дагаж аймгийн төвд амьдардаг хүмүүс бий. Ийм хүмүүс өөр, аймаг, сумын эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах эрх бүрдэж буй. Мэдээж нэг эмч хэрээс хэтэрсэн одон хүн үзнэ гэж байхгүй. Тиймээс нэг эмчид 1000 хүн ногдохоор зохицуулж байгаа. Тэр тухайн баг, хорооны Засаг даргад бүртгүүлж, аль эмчид үзүүлэхээ хуваарилуулна. Ингэснээр тэр хүний санхүүжилт уг эмнэлэгт очно.

З.Туяа: -Өрхийн эрүүл мэндийн төв нас насны хүнд бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг учраас өрхийн нарийн мэргэжлийн эмч л ажиллах ёстой юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль нарийн уялдаа холбоотой. Эрүүл мэндийн даатгалын ту- хай хуулийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд баталсан. Энэ хуулиар гэрээр үйлчлэх, өдрийн эмчилгээ, сэргээн засах буюу физик эмчилгээний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалаас авах нөхцөл бүрдэж буй. Гэхдээ 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Түүнээс өмнө цөөнгүй журам боловсруулах юм билээ.

Манай төвд жирэмсэн 460-520 эмэгтэй бүртгэл- тэй байгаагийн 30 хувь нь түр оршин суугч. Жилд 560-700 хүүхэд бүртгэгдэж байгаагийн мөн л 30 хувь нь харьяалалгүй. Хүмүүс “Өрхийн эмнэлэг нэг иргэнээр тооцсон зардал авч байгаа нь шударга биш. Зарим хүн үзүүлэхгүй байгаа” гэдэг. Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийг сард хуваахад 840 төгрөг болно. Зарим хүн сард олон удаа үзүүлнэ биз дээ. Бид хүмүүсийг харьяалалгүй гэхгүйгээр анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа ч хороон дээр бүртгэлтэй 15.626 иргэнээр тооцон, төсвөөс санхүүжилтээ авч байна. Гэтэл энэ нь 2014 оны хүн амын тоо. 2015,2016 онд төрсөн хүүхдийн тоог үүнд оруулаагүй. Үүн дээр түр оршин суугчид нэмэгдэнэ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль дан төсвөөс биш, эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломж бүрдүүлж байгаа нь сайн хэрэг.

Ж.Алтантуяа: -Өрх, сумын эмнэлэгт тулгарч буй хамгийн хүндрэлтэй асуудал нь санхүүжилт. Дээр нь дадлагажигч ажиллуулж, үйл ажиллагааг нь доголдууллаа. Тэгсэн хэрнээ тэднийг олон зүйлд зарна. Насаараа ажилласан, чин сэтгэлтэй хэдэн эмчийн нуруун дээр өрх, сумын эмнэлэг тогтож байна. Гэтэл тэд бүгдээрээ 50 нас хүрчихлээ. 5-10 жилийн дараа бүгд тэтгэвэрт гарна. Залгамж халаа нь бэлтгэгдээгүй учраас өрх, сумын эмнэлэг хэдхэн жилийн дараа дампуурахад ойрхон байгаа. Тиймээс бид тогтолцооны алдаа дутагддыг аль болох эрт засах үүднээс ийм өөрчлөлтүүд хийж байгаа юм.

-Эмнэлгийн санхүүжилтийг зарцуулахдаа эрүүл мэнднйн байгууллагатай байгуулсан тусламж, үйлчилгээ үзүүлэх, санхүүжүүлэх гэрээний гүйцэттэлийг үндэслэнэ гэсэн заалт хуульд байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэх асуулт манайд эмч нараас ирсэн байна.

Г.Баясгалан: -Санхүүжилт нь одоо төсвөөс тө- сөвлөсөн хэмжээнд байгаа. Одоо бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Эрүүл мэндийн тухай хуулиар эмнэлэг төсвийн санхүүжилт, даатгал, өөрийн ор лого гэсэн гурван эх үүсвэрээс орлого олдог. Сүүлийн жилүүдэд төсвийн санхүүжилтийн хэмжээ бүх эмнэлэгт буурсан. Даатгалынх нэмэгдэх ханддагатай байна. Энэ нь ч зөв. Гүйцэтгэлийн зарчим нэвтрүүлбэл өмнөх шиг “Би энэ хүнийг үзэхгүй” гэхгүй болж, “Үзье” гэх эрмэлзэл нэмэгдэнэ. Заавал тусгах ёстой бас нэг асуудал нь мэс ажилбарын үнэлгээ. Гүйцэтгэлээр санхүүжүүлбэл нарийн технологи шаардсан өндөр өртөгтэй мэс ажилбар, шинжилгээнүүдийг улсын эмнэлэгт хийх боломж бүрдэнэ. Орлогоор санхүүжүүлэхээр эмнэлгүүд хүнд өвчтэй хүнийг авахгүй, аль болох  бага зардалтай, даатгалаас өндөр санхүүжилт олгох хүн авахыг эрмэлздэг. Тэгэхгүй байлгах нөхдөл бүрдүүлэх хэрэгтэй.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ барил- гатайгаа сатшгүй холбоотой. Барилгын асуудлыг нь хэрхэн шийдэх вэ. Хоёрдугаарт, эмнэлгийн ТУЗ дарга сонгохоос өөр ямар үүрэг гүйцэттэж, хариуцлага хүлээх вэ?

Ө.Батжаргал: -Энэ бол эрүүл мэндийн салбарын хөгжлийн тухай хууль юм. Хөгжил ямар байх ёстойг тодорхой гаргаж ирлээ. Одоо шахааны бизнесийг хориглох ёстой. ЭМСЯ “Лабораторийг  дэмжих жил" гэж зарлачихаад, шаардлагагүй тоног төхөөрөмж оруулж ирдэг. Бидэнд өөр тоног төхөөрөмж хэрэгтэй байж болно шүү дээ.

Бидний хөгжлийн гарц бол хэрэгцээгээ зөв тодорхойлох. Өнгөрсөн жил бид хүүхдийн эмнэлгээ хурдан байгуулахын тулд маш их бэрхшээл тууллаа. Салбарын яаманд төсөв байхгүй гэдэг. Дүүргийнхээ ИТХ, дүүр- гээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж байж өнгөрсөн жил 470 сая төгрөгийн төсөв бүрдүүлээд хүүхдийн эмнэлгээ ашиглалтад оруулсан. Байр, газар нь байгаа хэрнээ л асуудал шийдэгддэггүй. Энэ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт ойлгомжгүй байдагтай холбоотой. Хоёр жилийн өмнө Солонгост явж байхад нэг зүрхний эмч “Би өдөрт 70 хүн үздэг” гэсэн. Манай зүрхний эмч өдөрт 70 хүн үзвэл бухимдана. Гэтэл тэр эмч инээгээд ‘Мөнгө шүү дээ” гэсэн. Үнэн. Үзсэн хү- нийхээ тоогоор цалин авна. Манай тогтолцоонд ийм зохицуулалт байхгүй. Яагаад гэвэл би эмчдээ 60 хүн үзсэнийх нь цалинг өгье гэвэл УИХ-аар батлуулах шаардтагатай. Одоо бол ТУЗ-д ийм эрх шилжүүлэх байх. Чадалтай эмч, сувилагчаа авч үлдмээр байна.

Хүн болгон 500.000 төгрөгийн цалинтай байж болохгүй. Үнэхээр чадалтай бол долоон сая төгрөг аваг. Энэ эрхийг ТУЗ-өөр дамжуулан бидэнд өгөх болов уу.

-Тусламж, үйлчилгээнийхээ үр дүнг иргэдэд нээлттэй болгож болдоггүй юм уу?

Г.Баясгалан: -Болохгүй зүйлгүй. Эмнэлэгт хэвтээд гарч байгаа хүнд биед нь ямар өөрчлөлт гарсан, цаашид яах ёстойг нь зөвлөдөг. Тэр чинь иргэнд эмчилгээний үр дүнг мэдээлж буй тогтолцоо. Нөгөө талаас энэ чинь иргэний эрүүл мэндийн нууц.

-Нэрийг нь дурдахгүйгээр хавдартай төдөн хүнийг эмчиллээ гэх маягаар мэдээлж болох уу?

Ө.Батжаргал: -Журам нь тодорхой биш бол ' худлаа мэдээлэд тарааж болно шүү дээ. Хавдар эмчилж байна гэх хувийн эмнэлэг олон байдаг. Амьдрал дээр бол худлаа. Тэгэхээр иргэдийг төөрөгдүүлж болзошгүй.

Сургууль төгссөн оюутнууд хаанаас мэдлэг, дадлага олж авах болж байна вэ?

Ж.Алтантуяа: -Шинээр хуульчилж, эрүүл мэндийн салбарт хийсэн нэг томоохон өөрчлөлт бол төгсөлтийн дараах сургалт. Резидент эмчээр н ажиллах хугацаа янз бүр, зарим нь 1.6 жил байдаг. Тэгвэл энэ хугацааг гурваас доошгүй жил гэж хуульчилсан. Хүний эд эрхтэнд мэс хүргэх хүнийг ) жил гаруйхан хугацаанд бэлтгэдэг улс Монголоос өөр байхгүй. Манайхан эмчийн чанар яриад байдаг хэрнээ төгсөлтийн дараа нарийн мэргэжил эзэмшүүлнэ гэхээр “Ямар олон жил сурдаг юм бэ. Богиносго” гэдэг. Гадаадад бол мэс заслын эмч болохын тулд төгсөлтийн дараах сургалтад таван жил зарцуулж, практик дээр ажиллачихаад, шалгалтаа өгөөд мэс заслын эмчийн сертификат авдаг. Энэ жишигт дөхүүлэх үүднээс бид гурваас доошгүй жил гэж оруулсан.

Манай одоогийн тогтолцоогоор бакалаврын сургалт төгсөөд интерншиф буюу дадлагажигч эмч болж байна. Гэтэл бидний үеийн эмч нар сургуулиа төгсөх жилдээ дадлагажигч хийдэг байсан. Манай боловсролын тогтолцоонд реформ хийх нэрээр дээрх жишгийг устгачихсан. Үүнээс үүдэн төгсөгчдийг өрхийн эмнэлэгт дадлагажуулан, завхрал гарсан юм. Дадлагажигч хийхийн ач тус уг нь их. Тохиолдлын хүн эмч болдоггүй учраас дадлагажигч хийх хугацаандаа хүүхдүүд өөрийгөө эмч мөн, эсэхээ ойлгодог.

Бусад улсад ч эмч болох хүмүүсийг 1-2 жил дадлагажигч хийлгэдэг. Ингэхдээ хэд хэдэн чиглэлээр дадлагажуулж, тэр хугацаанд нь хүүхэд “Би хүний цус нөжтэй холилдох эмч биш юм байна”, “Би нялх хүүхэдтэй ажиллах хүн биш бололтой”, эсвэл “Мөн юм байна” гэдгээ ойлгодог. Тийм учраас хуучин тогтолцоогоо сэргээж, сурч байх хугацаанд нь дадлагажигч эмч хийлгэхээр болгож буй. Үүний дараа нарийн мэргэшлийн буюу резидентээр сурна. Одоо манай нөхцөлд резидентийн сургалт өрөө тасалгаанд, анагаахын сургуулийн оюутнуудад зааж байгаа юм шиг л өрнөж буйг зогсоож, резидент эмчийг эмнэлгийн орон тооны ажилтан болгох үндсийг нь тавилаа.

II, III шатлалын аль ч эмнэлэг резидент эмч авч болно. Эмнэлгүүдэд ч ашигтай. Лицензтэй эмчийнх шиг их цалин резидент эмчид өгөхгүй ч тэд мэргэших хугацаандаа маш олон ажил гүйцэтгэнэ. Гадаадын эмнэлэгт очиход нэг том эмчийг дөрөв, таван эмч дагалддаг. Дагалдагч эмч нар үзлэг, оношйлгоо бүгдийг хийнэ. Харин дүгнэлт, шийдвэрийг том эмч л гаргах ёстой. Мэргэшиж буй хүн бие дааж шийдвэр гаргаж болохгүй. Тэгэхээр эмнэлгүүд лицензтэй эмчдээ их, даддагажигч нарт арай бага цалин өгөөд, олон даддагажигч нараар эмнэлгийн өдөр тутмын ажлыг маш сайн явуулж болдог. Резидентээ төгссөний дараа лицензтэй эмч болох нь гарцаагүй.

Г.Баясгалан: -Одоогийн тогтолцоо эмч бо- лох гэж байгаа залууст маш хүндрэлтэй байна. Зургаан жил сурсны дараа дөрвөн жил өрхийн эмнэлэгт ажиллана. Мэргэжилтэн болох зам нь сурч эхэлснээс хойш 10 жилийн дараа эхэлнэ. Энэ хугацаанд олон сайн хүүхэд төөрөгдөж, өөр салбар луу ордог. Одоо төгсөгчдийг резидентээр ажиллуулах боломж бүрдэнэ. Түүнийхээ төлөө цалин авах ёстой. Хууль батлах бол нэг асуудал. Хамгийн чухал нь хэрэгжүүлэх. Манай салбарт системийн өөрчлөлт гараагүй олон жил болсон. Хэрэгжүүлэхэд асуудал нэлээд гарах вий, энэ тал дээр нэгдсэн ойлголттой байгаасай.

С.Одонтуяа: -Эмч нарын хариуцлагыг энэ хуулиар зохицуулахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хариуцлагын тухай асуудал Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. Эмч нартай холбоотой заалт оруулахаар ХЗЯ анх санал гаргасан юм билээ. Энэ хуульд эмчлэх зөвшөөрөлгүй хүн хүнд тусламж, үйлчилгээ үзүүлбэл, зөвшөөрөлтэй хэрнээ эмнэлгийн бус нөхцөлд үйлчилгээ үзүүлбэл яах вэ гээд чухал заалтууд бий. Гэхдээ эмч нарт Эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хэт хатуу заалтууд орсон байна. Иймээс энэ асуудлаар ажлын хэсэг гарсан.