Ж.Батсуурь: Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани бий
2011.06.23

Ж.Батсуурь: Хайгуул хийгээд юу ч олоогүй олон компани бий

-Тэдний өөрчлөх гээд байгаа шалтгаан нь тодорхой. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газрыг нь авах гээд захиалчихсан хүмүүс цаана нь байгаа гэсэн яриа бий. Ямар нэгэн дарамт, шахалтын улмаас Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг оруулсан зүйл байхгүй. Би энэ хуулийн төслийг нэгдүгээр сард өргөн барьсан. Энэ бол хардаж, сэрдээд байх асуудал биш. Хүн ер нь өөрт таалагдаагүй юмыг юу ч гэж ярьдаг биз дээ. Би энэ "Урт нэртэй" хуулийг хэрэгжүүлэхгүй, бүр мөсөн хүчингүй болгоё гэсэн санал тавиагүй. Зөвхөн энэ хуулийг хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлье. Ард түмний татвараар бий болсон хөрөнгийг их наядаар нь компаниудын нөхөн олговорт олгох ёсгүй л гэж байгаа юм.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1800 гаруй компани бүгд олборлолт хийгээгүй. Хайгуул хийсэн нэртэй. Ямар ч байгалийн баялаг олоогүй олон компани бий. Эдгээр компани эрсдэлээ өөрсдөө л хүлээх ёстой. Гэтэл нөхөн олговор олгох сургаар зардлаа хэд дахин нугалж, төсвөөс мөнгө авах гээд энэ  хуулийг хэрэгжүүл гээд шахаж, шаардаж, турхираад байгаа тохиолдол бий. Хууль хэрэгжлээ гэхэд Монголын төр өрөнд баригдахаас гадна ашиглахгүй үлдэх талбайг хэвээр нь хадгалах ямар ч баталгаа байхгүй. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлбэл 10 мянга гаруй хүн ажилгүй болж, улсын төсөвт жилд төвлөрдөг орлого 240-560 тэрбум төгрөгөөр буурна. Харин орон нутгийн төсөв 44.5-113 тэрбум төгрөгөөр буурах тооцоог Ашигт малтмалын газраас ирүүлсэн судалгаанд хавсаргасан байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.