Баянголчуудын өгсөн голч дүн "4+"
"Ардын үг" аян нийслэлийн Баянгол дүүрэг
2016.05.13

Баянголчуудын өгсөн голч дүн "4+"

"Ардын үг" аян нийслэлийн Баянгол дүүрэгт хэрэгжиж дүнгээ гаргалаа.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: СЭТГЭЛ БАЙХАД ШИЙДЭЛ ЯМАГТ ОЛДДОГ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүрэгт эрүүл мэндийн салбарт өмнө байгаагүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтьгн ажил хийсэн. Гэхдээ барилга байгууламж барихаас гадна үүнтэй зэрэгцүүлээд хууль эрх зүйн шинэчлэлийг хийх, мөн хүмүүсийн сэтгэхүйг шинэчлэхэд анхаарсан гэдгээ УИХ-ийн гишүүн С.Одонтуяа онцолсон.

Тэрээр Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон өнгөрсөн дөрвөн жил УИХ дахь АН-ьгн бүлгийн дэд даргаар ажиллажээ. Энэ хугацаанд 10 гаруй хуулийн төсөл бие даан санаачилж батлуулсан бөгөөд 12 хуулийн ажльгн хэсгийг ахалж, 60 гаруй хуулийн ажльгн хэсэгт орж ажилласан байна.

С.Одонтуяа гишүүн чуулгандаа 95 хувийн ирцтэй суусан хамгийн идэвхтэй гишүүдийн нэг.

“Иргэд олон түмэн бидэнд итгэл хүлээлгэсэн. Итгэлийг бид хариуцлага хэмээн ойлгож баянголчуудынхаа итгэлийг алдахгүйг хичээж ажилласан” хэмээн тэрээр хэлсэн юм.

С.Одонтуяа гишүүний ажлын хэсгийг нь ахалж ажилласан Эрүүл мэндийн даатгалын тухай, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Хүүхдийн эрхийн тухай, Төрийн өмчийн тухай, Гэр бүлийн тухай хуулиуд нийгэмд хүлээлт үүсгэсэн, шинэчлэл зайлшгүй шаардсан хуулиуд. Гэр бүлийн тухай хуулиас бусад нь бүгд батлагдсан нь бас нэг амжилт.

Түүний сонгогдсон дүүрэгтээ өнгөрсөн дөрвөн жилд хийхээр зорьсон гол ажил нь эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ төвшинд гаргах явдал байжээ. Энэ ч зорилгодоо хүрч чадсан байна.

С.Одонтуяа гишүүн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хууль эрх зүйн, санхүүгийн орчны, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн гэсэн дөрвөн хэсэгт хувааж үзсэн бөгөөд үүн дээр сэтгэлгээний шинэчлэл гэсэн ухагдахууныгмөн нэмжээ. Монголчууд бидний хамгийн том баялаг бол эрдэс баялаг биш эрүүл монгол хүн гэж тэрээр хэлсэн.

Түүний ажлын хэсгийг нь ахалж ажилласан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хууль л гэхэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ сул, санхүүжилт хөрөнгө оруулалт хангалтгүй нөхцөл байдлыг халах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр таван сая төгрөг хүртэлх хагалгааны төлбөр, хоёр сая хүртэлх төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй авах эрхийг нээж өгсөн байна.

Нэг тойргоос сонгогдсон С.Эрдэнэ гишүүнтэй хамтран нэг баг болж ажилласнаар эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт дэвшүүлсэн зорилгоо биелүүлсэн гэдгээ тэрээр хэлж байв. Түүнчлэн С.Одонтуяа гишүүн Хүүхэд хамгааллын тухай хуулийг санаачлан батлуулахдаа орон даяар иргэдээс 24600 санал цуглуулж чадсан байна.

Энэ нь манай улсын түүхэнд хамгийн олон санал авч батлагдсан хууль болжээ. Уг хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоогтодорхой болгож, хүүхдийг бүх хэлбэрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан юм.

Ийнхүү хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар шинэ хууль эрх зүйн орчин бүрдүүлсний дээр Хүүхэд харах үйлчилгээний хуулийг батлуулахад ч гар бие оролцжээ. Мөн С.Эрдэнэ гишүүнтэй хамтран “Эх орон-36” хөтөлбөрийг санаачлан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Хүүхэд, өсвөр үеийнхнийг эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай иргэд болгон хөгжүүлэхэд энэ хөтөлбөр чухал ач холбогдолтой гэдгийг тэрээр онцолж байлаа.

Мөн С.Одонтуяа гишүүн Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсан юм байна. “Иргэдтэй уулзах ярилцаж байхад тэд хот өөрийн гэсэн дүрэмтэй болох ёстой гэсэн саналыг олонтаа гаргадаг.

Улаанбаатар хот дүрэмгүй болохор хэн дуртай нь байрандаа дуу чимээ гаргадаг, дур дураараа авирладаг, орчноо бохирдуулдаг. Тиймээс Улаанбаатар хот дүрмээ боловсруулж байгаа. Удахгүй батлагдах байх. Батлахгүй бол Баянгол дүүрэг өөрийн дүрэмтэй болох асуудлыг гаргаж тавьж батлуулна” хэмээн тэрээр хэлсэн.

“Өнгөрсөн дөрвөн жил Баянгол дүүргийн ИТХ, Засаг дарга, дүүргээс сонгогдсон гишүүд бид хичээж ажилласан. Сэтгэл байхад шийдэл ямагт олддог юм байна” хэмээн С.Одонтуяа гишүүн танилцуулгаа өндөрлөсөн юм.

С.ЭРДЭНЭ: БҮХ ШАТАНДАА БИД ЭРВИЙХ ДЭРВИЙХЭЭРЭЭ АЖИЛЛАСАН

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баянгол дүүргийнхний итгэлийг хүлээн УИХ-д хоёр удаа сонгогдсон. Тэрээр өнгөрсөн дөрвөн жил ХАХНХ-ын сайдаар ажилласан билээ. Тиймээс энэ салбарт хийсэн ажлаа түлхүү танилцуулсан юм. С.Эрдэнэ хоёр дахь удаагийн тайлант хугацаандаа 52 хуулийн төсөл санаачлан өргөн барж, 31-ийг нь батлуулжээ. Эдгээр хуулиудынх нь гол зорилго нийгэм, хүн рүү чиглэсэн агуулгатай гэдгийг тэрээр онцолсон.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын хуулийг тэрээр санаачлан гурван жил хөөцөлдөж байж батлуулжээ. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийн суурийг тавьжээ. Иргэд заавал харьяа дүүрэгтээ бус өөрийн сонгосон эмнэлэг, эмчид үзүүлэх боломж, эрүүл мэндийн даатгалынхаа мөнгийг цахим картаар дамжуулан өөрөө захиран зарцуулах эрх зэрэг нь энэ хуулиар бий болж байгаа цоо шинэ зохицуулалт гэнэ.

Хэрвээ тухайн иргэний эрүүл мэндийн даатгалын цахим картан дахь мөнгө нь хүрэлцэхгүй бол өрхийн гишүүдийнхээ зардлыг шилжүүлэн хэрэглэх боломжийг мөн дээрх хуулиар нээж өгчээ. Энэ бол өрхийн даатгалын анхны хэлбэрийг бий болгож байгаа хэрэг аж.

Ингэснээр иргэд гэр бүлийнхээ гишүүдийн өмнө хариуцлага хүлээдэг болно. Мөн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх тогтолцоо бүрдэнэ гэдгийг С.Эрдэнэ гишүүн хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын салбар сүүлийн 20 гаруй жил огт салхи ороогүй, шинэчлэгдээгүй салбар байсан. Тиймээс ХАХНХ-ын сайдын хувьд эрүүл мэндийн даатгалын талаар сүүлийн арваад жил хийсэн судалгаа, шинжилгээний ажил дээрээ тулгуурлан дээрх хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Түүнчлэн Хамтын тэтгэврийн гухай хууль ч гэсэн С.Эрдэнэ гишүүний нэлээд хэдэн жилийн судалгаа, чармайлтын үр дүнд батлагджээ. Ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд анхаарч олон чухал хууль, тогтоомж шийдвэр гаргуулснаа тэрээр “Ардын эксперт”-үүдэд тайлагнасан юм.

Ингээд түүний хэлсэн үгийг товчхон сийрүүлье. “Хөрөнгө оруулалтын чиглэлээр Баянгол дүүрэгт хийхээр бидний авьсан гол зорилго бол эрүүл мэндийн салбарын асуудлыг иж үрэн шийдэхийг зорьсон. Баянгол үүрэг нэгдсэн эмнэлэггүй, ганцхан рүүл мэндийн долдугаар төвийн мбулаторид л чихэлддэг байлаа. Тиймээс тохилог сайхан эмнэлэгтэй олгох гэж зорьж 500-700 хүнд йлчлэх хүчин чадалтай, 160 ортой рүүл мэндийн төвийг барьж шиглалтад оруулсан.

Ахмад настны нийгмийн хамгааллын чиглэлээр анхаарсан. Би өөрөө энэ асуудлыг хариуцсан сайдын хувьд дүүрэгтээ жишиг болсон эмнэлэг барихаар болж өсөл хэрэгжүүлсэн. Энэ эмнэлэг маань сарын дараа ашиглалтад орно. Миний санаачилсан нэг гол хууль бол ажилласан жил, тэтгэврийн даатгалын нимтгэлийг нөхөн тооцох тухай хууль. Энэ хууль 600 гаруй мянган иргэнд үр шгаа өгсөн.

Олон хүн надад талархаж байгаагаа илэрхийлдэг. 1999-2000 онд ажилласан жил нь тасарсан хүмүүс олон байдаг. Тэдний хувьд өөрсдөөс үл цалтгаалах шалтгаанаар ажилласан кил нь тасарсан гэж үзсэн. Тиймээс дээрх хуулийг санаачлан батлуулснаар 300 гаруй мянган хүн доод тал нь урван сар, дээд тал нь 11 жилээр шилласан жилээ нөхүүлж чадсан.

Энэ 5ол маш чухал хууль байсан. Хамтын гэтгэврийн тухай хууль мөн нийгмийн самгааллын шинжтэй маш том хууль. Уүнийг санаачлан батлуулсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих энэ хуулийн гол зорилго нь шар нэг ашиг хонжоо, улс төрийн яөхцөл байдлыг харсан зүйлгүй.

Өнөөдөр ахмадуудад бодитой тулгарч эайгаа бэрхшээлийг л шийдсэн. 2030 эноос манай улсын хэмжээнд хүн шын насжилт нэмэгдэнэ. Одоо хүн амд ахмад настны эзлэх хэмжээ 11- 12 хувь байгаа бол 2030 онд 20 хувь болно. Тиймээс одооноос ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэхэд анхаарч ахмад настанд үйлчилдэг байгууллагууд, нийгмийн үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэх ёстой.

Монголын нийгэмд хамгийн орхигдсон бүлэг бол ахмадууд. Тэдэнд зориулсан олон луулъ санаачлах ёстой. Үүний нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Гэр бүлийн хоёрын хэн нэг нь бурхан болоход үлдсэн нь маш том эрсдэлд ордог. Сэтгэл санааны хувьд, эдийн засгийн хувьд ч тэр. Тиймээс тухайн хүний насан турш хуримтлуулсан мөнгийг л гэр бүлийнх нь хүнд өгөх гээд байгаа юм.

АН 2012 онд гарч ирээд хийсэн нэг том ажил бол хүүхдийн мөнгийг дахин олгож эхэлсэн явдал. Өмнө нь хүүхдийн мөнгө олгоход банкууд дээр хэрүүл зодоон, хэл ам гардаг, оочер ихтэй зэрэг хүнрэлтэй асуудлууд байсан. Үүнийг хэрхэн чирэгдэлгүй, давхардалгүй олгох талаар бид яриад Монголбанктай хамтарч хүүхэд бүр дээр данс нээсэн.

Сар бүр тодорхой хугацаанд тухайн хүүхдийн данс руу мөнгийг нь шууд шилжүүлдэг болсон. Энэ нь үр дүнтэй, чирэгдэлгүй үйлчилгээ болж чадсан шүү. Өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлууд их орхигдсон. Хүн амын хөгжлийн бодлого мөн орхигдсон. Би ХАХНХ-ын сайд болоод ахмад настан, хүүхэд, залуус, эмэгтэйчүүд гэсэн нийгмитйн дөрвөн бүлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгийг нэмж авч үзсэн.

Монголд 120-иод мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. ХАХНХЯ- ны бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтэс байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийг батлуулж, эрх зүйн орчинг нь бүрдүүлсэн. Хараагүй хүмүүст зориулж 90 айлын орон сууцыг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд барьж эхэлсэн.

Анх удаа улсын хэмжээнд байгаа 14 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эориулсан үндэсний хөгжлийн төвийг Хятадын 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар барих гэж байна. Нийслэлийн долоон дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр барина.

Анх удаа 40 ортой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийг бид байгуулсан. Үүнээс гадна Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдан анх удаа гурван их наяд төгрөгийг тэтгэврийн даатгалын санд Монголбанкнаас шилжүүлж авсан. Энэ мөнгөөр ипотекийн зах зээлийг санхүүжүүлнэ. Хамгийн найдвартай бөгөөд урт хугацааны зээлдэгч бол тэтгэврийн сан байдаг.

Баянгол дүүрэгт сүүлийн дөрвөн жилд хийсэн ажил маань үр дүнтэй болсон. Бүх ажлыг цогцоор нь, бүрэн дүүрэн хийнэ гэвэл хугацаа орно. Ямар ч байсан хийж болдог юм байна, бүтээж болдог юм байна, шинэчилж болдог юм байна гэдгийг харуулах гэж бид багаараа ажилласан. Бүх шатанд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нар эрвийх дэрвийхээрээ ажилласан гэдгийг эцэст нь хэлье.

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: Орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа

НИТХ-д Баянгол дүүргээс дөрвөн төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа. 2013 оноос Удаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий чиг хандлагаа УИХ-аар батлуулж хэрэгжүүлж эхэлсэн. Инженерийн дэд бүтэц, дулаан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг том ажлуудыг эхлүүлээд явж байна.

Дэд бүтэцтэй холбоотой томоохон төслүүдээ танилцуулъя. Дэд бүтцийн салбар, инженерийн шугам сүлжээний талаар нийт 15.4 км шинэ шугам барьж 21.3 километр дулаан болон инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Улаанбаатар хотын дулааны гол магистрал шугамуудыг 32 жилийн дараа өргөтгөн шинэчилсэн. Үүний нэг нь 3-ын А, Б магистрал.

Энэ шугам Баянгол дүүргийн Зурагт орчмын дулааны эх үүсвэрийг хангадаг. Уг шугамын шинэчлэлийг өнгөрсөн онд богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Дулаан хангамжийн 11- ийн Г, Д шугамыг өргөтгөн шинэчлэхэд бэлэн болоод байгаа. Уг шугам 1984 онд ашиглалтад орсон, нийт 7.2 км урт бөгөөд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Гурвалжингаас Баруун дөрвөн зам хүрдэг, нийслэлийн дулааны 40 хувийг, Баянгол дүүргийн дулааныг бүрэн хангадаг том шугам.

Энэ шугамыг 1000-ын голчтой цэвэр усны нөөцтэй нь шинэчилж өргөтгөхөд бэлэн болоод байгаа. Мөн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцтай нь барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Мөн бид гэрэлтүүлгийн чиглэлээр том бүтээн байгуулалт хийсэн. Баянгол дүүрэгт 1923 гэрэлтүүлгийг гэр хороолол болон орон сууцны хороололд суурилуулж ашиглалтад оруулсан. Авто замын салбарт нийслэлийн хэмжээнд 83 км зам шинээр, 175 км замыг өргөтгөн шинэчилсэн.

Баянгол дүүрэгт 30 тэрбум төгрөгийн өртөгтэй 26.7 км зам шинэчлэн барьж байгууллаа. Дараагийн том бүтээн байгуулалт бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажпууд. Улаанбаатар хот найман дэд төвтэй болох бодлогыг хөрөнгө оруулалтын бодлогод тусгасан. Баянхошуу, Сэлбэ төвийн ажил эхэлсэн.

Ирэх онд Гурвалжин, Сонсголон дэд төвийн ажлууд эхэлнэ. Өнгөрсөн дөрвөн жилд нийтийн тээврийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Нийтийн тээврийг цахим төлбөрийн системд оруулж амжилттай хэрэгжүүллээ. Одоо хийх том төсөл бол тусгай замын автобус.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зургаан чиглэлд энэ төслийг хэрэгжүүлнэ. Энэ төсөл хэрэгжсээр түгжрэл багасч хурдан, шуурхай, тав тухтай зорчих боломж бүрдэх юм. Баянгол дүүрэгт тусгай замын автобусны хоёр чиглэл явна. Саппорогоос Зүүн дөрвөн зам, 10 дугаар хорооллоос гурав, дөрөвдүгээр хорооллоор дамжин Амгалан хүрэх чиглэлд тусгай замын автобус төсөл хэрэгжинэ.

2013 оноос нийслэлийн орон сууц хөтөлбөр амжилтгай хэрэгжиж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 75 мянган өрх айл хамрагдаад байна. Баянгол дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Газар шинэчлэн зохион байгуулах хөтөлбөр мөн хэрэгжинэ. Газартай иргэд хашааны газраа хувь нийлүүлэн өөрсдөө төлөвлөлтөө гарган орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дараагийн нэг ажил түрээсийн орон сууц хөтөлбөр. Мөн орон сууцны хорооллын дулаалга техник шинэчлэлтийн төсөл хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянгол дүүргийн 10, 11 дүгээр хороонд хэрэгжиж байгаа.

2013-2015 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2562 айлын орон сууц ашиглалтад орсон. 2016 онд 4425 айлын орон сууц ашиглалтад орно. Баянгол дүүргийн зарим хороонд “Шинэ шийдэл” иргэдийн бүлэг ажиллаж 168 өрх нэгдэн 10 га газарт орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа.

Түрээсийн орон сууц хөтөлбөр иргэдийн талархлыг хүлээж байна. 2013 онд нийслэлд 300 айлын түрээсийн орон сууц ашиглалтад орсон. Түрээсийн орон сууцыг ахмадын түрээс, түрээслэн өмчлүүлэх зэрэг хэлбэрээр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байгаа. Улаанбаатарт 1077 орон сууцыг дулаалан шинэчлэхээр болсон. Үүнээс Баянгол дүүрэгт 465 орон сууцанд шинэчлэл хийнэ.

БАЯНГОЛЧУУДЫН “АРДЫН ҮГ”

Дашдорж /Иргэн/: Энэ дөрвөн жилд Баянгол дүүргийн удирдлагууд болон УИХ-д сонгогдсон гишүүд ард иргэдээ бодож, нэг баг болж ажиллаж чадсан. Дарга нар нь тамга тэмдгээ булаацалдаагүй, нам сольж давхиагүйд баярлаж байна. Дүүргийн удирдлагууд дахин төлөвлөлтийн ажилд ихээхэн анхаарч ажилласанд талархаж байгаагаа илэрхийлье.

Харин “Фүжи констракшн” зэрэг ганц ч тоосго тавьж үзээгүй компаниуд энэ төсөлд орж ирээд биднийг баллаад хаячихсан. Баянгол дүүргийн хариуцсан албад ажил хийх гэж маш их зүтгэсэн. Д.Оросоо даргадаа энэ ажилдаа цуцалтгүй зүтгээрэй гэж хэлье.

Доржсүрэн /12 дугаар хорооны иргэн/: Дарга нар ширээний араас л шийдвэр гаргаад байна гэдэг шүүмжлэл иргэдийн дунд их байдаг. Баянгол дүүргээс сонгогдсон хоёр гишүүн дүүргийн удирдлагуудтайгаа хамтарч асар их зүйл хийжээ. Эвт шаазгай буга барина гэдэг энэ.

Иргэд хуулийн мэдлэгүйгээс их хохирч байна. Тиймээс батлагдан гарч байгаа хуулийг сан сурталчлах хэрэгтэй, мөн сүүлийн жилүүдэд асар их бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ч түүнийгээ эзэнтэй болгох хэрэгтэй байна.

Пунсал /14-р хороо/: Манай дүүргээс сонгогдсон гишүүд » их бүтээн байгуулалт хийсэнд талархдаг. Сайны хажуугаар юм их байдаг. Миний сэтгэл эмзэглүүлдэг зүйл бол дуртай газраа хог хаядаг, орчноо бохирдуулдаг. Гэр хорооллынхон хашааныхаа гадаа угаадсаа асгадаг.

Энэ байдлаа зогсоогоосой, иргэдийн оюун сэтгэлгөэнд энэ талаар өөрчлөлт хийгээсэй гэж боддог. Энд тэнд гудамж талбайд гэрлийн шон, хана туурган дээр наадаг заруудыг бас цэгцэлж, хариуцлага тооцдог болмоор санагдана.

Үүнд анхаарлаа хандуулаарай. Машины зогсоол дээр сайхан гоё ганган машинтай хүмүүс ууттай хог, уусан архины шилээ хаячихаад явдаг. Дүүргийн удирдлагууд замын цагдаатайгаа хамтран ажиллаж үүнийг болиулж хариуцлага тооцдог болоосой гэж боддог.

Бадарчин /1-р хороо/: Манай нэгдүгээр хороо саяхан л тэнэмэл хүмүүс үүрлэсэн газар байсан. Хогийн бункерийн дэргэд тэнэмэл хүмүүс унтаж байдаг байлаа. Тэднийг нийгэмшүүлэх арга хэмжээг сайн авсан. Энэ баг хамт олонд талархал дэвшүүлэх гэсэн юм. Д.Оросоо өмнөх хүнлэг бус засаглалын золиосонд ядарч яваа харагдах юм.

Маргаан зөрчил дагуулсан барилга, газрын зөвшөөрлийг бүгдийг өмнө нь дээрээс олгочихсон. Тэгээд энэ хүнийг олгосон юм шиг ярьдаг. Ийм өрсөлдөөнтэй, бүлэглэлүүдийн тэмцэл эцэстээ хүрсэн энэ нийгэмд харин ч амжилттай сайн ажиллаж байгаад нь талархал илэрхийлье.

Би инженерийн байгууламж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт чиглэлээр 40 гаруй жил ажилласан хүн. Энэ чиглэлээр надад хэлж зөвлөх юм бий шүү.Балдан/19 хороо/: Дүүргийнхээ удирдлагууд, сонгосон гишүүдийнхээ ажилд маш сэтгэл өндөр явдаг. Д.Оросоо даргаас асууя. Траншейнд хүмүүс их хонодог. Тэд шугам сүлжээг хаадаг, үүнээс болж гэмтэл гарч хагардаг асуудалд их гардаг. Үүнийг зохицуулж өгөөч.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо: Дүүргийн хэмжээд орон гэргүй тэнэмэл 100 орчим иргэн бүртгэлтэй байгаа. Өмнө нь 300 гаруй иргэн байсан. Тэднийг нийгэмшүүлж амьдралын төвшинг нь сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авсан.

Одоо байгаа орон гэргүй хүмүүст бид хяналт тавьж байгаа. Траншей, орцонд хоноглож орчин тойрондоо хүндрэл үүсгэдэг асуудалд цаашид хяналт, анхаарал тавьж ажиллана.

Хэнз /12-р хороо/: Бидний сонгосон гишүүд, төлөөлөгчид сайн ажилласныг тайлангаас нь хангалттай ойлголоо. Баянгол дүүрэг ногоон байгууламж, парк, зугаалгын газар муутай. Өмнөх удирдлагууд зайгүй барилга барьчихсан.

Замын цагдаагийн ажил муу байна. Өдөр бүр түгжирч байна. Найман цэгт камер тавьж туршиж байгаа гэх юм. Турших юу байхав дээ, дэлхий нийтэд хотоо камержуулаад байхад. Замын цагдаагийн ажил дээр анхаарч өгөөч.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Баянгол дүүрэгт анх төлөвлөлт хийхдээ алдсан. Манай Баянгол дүүрэг бага газар нутагтай. Гурван дүүргийн дунд байдаг ийм дүүргийг яаж цэцэрлэгжүүлэх вэ, эко ногоон хөтөлбөр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч ажилласан.

Дөрөвдүгээр цахилгаан станцын баруун талд эзэнгүй цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэнд 50 га газарт агро парк байгуулсан. Энэ хавар манай дүүрэгтэй хамтын ажиллагаатай Германы Берлин хотынхон ирж агро паркийг тохижуулна. Берлинд “Баянгол” гэж цэцэрлэгт хүрээлэн байдаг.

Агро парктаа хүлэмж байгуулан үрслэгээ, тарьцыг гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудыг         хангана.Энэ агро парк маань ингэж өөрийн үйл ажиллагаагаар бизнес хийгээд санхүүжээд явна. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ агро паркад ирж дадлага туршлага хийх боломжтой.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнгөрсөн жил Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороо болгонд бичил цэцэрлэг байгуулах төсөл хэрэгжүүлсэн. Хороо бүрт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жил дахин хийнэ.

Төсөл хэрэгжүүлэхэд иргэдийн бүлэг хамтран оролцсон. Иргэд маань бидэнд санал ирүүлсэн. Тохижилт, ногоон байгууламжийн асуудалд гадны байгууллага урихаас илүү иргэдээр өөрсдөөр нь хийлгэвэл хайрлаж хамгаалах тал дээр илүү гэж. Ер нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтын оролцоо чухал. Энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Мөнгөнтулга /4-р хороо/: Би “Голден парк” хотхоны оршин суугч. Манай хотхонд 1500 өрх оршин суудаг. 5000 оршнн суугчтай. Бүхэл бүтэн хорооны дайтай иргэд багахан орон зайд амьдарч байна. Манай урдуур “Хермес” төвийн урдуур авто зам тавина гэсэн хэзээ эхлэх вэ.

Хугацааг нь албан бичгээр өгөх боломжтой юу. Бид оршин суугчдадаа мэдээлэх гэсэн юм. Машины зогсоолын асуудыг шийдэх үү. Газар доорхи зогсоол барих асуудал шийдэгдсэн үү. Тоглоомын талбай тохижуулах гэхээр газар доорхи гражийн асуудал хүлээгддэг. Хэзээ эхлэх вэ. Төсөв хөрөнгө нь шийдэгдсэн үү, хөрөнгө оруулалт нь батлагдсан уу.

Мөн манай хотхонд онцгой байдлын машин орох гарах тал дээр асуудал хөндөгдцөг. Урагшаа гарц гаргах боломжтой юу. Саяхан манай 103-р байранд гал гарахад галын машин орж чадахгүй цаг хэртэй болоод буцсан. Ийм асуудлыг шийдэх боломж юу байна. Манай хотхон ганц орцтой, 500 орчим машинтай. Гэтэл зогсоол нь 200-хан. Хотхоны төв хаалгаар ороход хүн зөрөх ч зайгүй. Тэнд байдаг дэлгүүрийн ашиглагддаггүй шатыг нураах арга байна уу.

НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа: “Голден парк”-ийн орц гарцны асуудал удаан яригдсан. “Материал импекс”-тэй зөвшилцөөд “Хермес”-ийн уулзвараас эхлээд тус компанийн хашаан дотуур явуулаад аравдугаар хорооллын замтай нийлүүлэх зам тавихаар төлөвлөлт хийгээд явж байгаа.

Энэ зун уг ажлыг гүйцэтгэнэ. Хотхон доторхи авто машины зогсоол хүнд байгаа. Газар доорхи болон газар дээрх гражийн төслийг хувийн хэвшлийн иргэдийн оролцоотой хийнэ.

Нарангэрэл /Иргэн/: Төрийн албанд ажилд орох шалгалт өгөхөөр заавал нэгээс хоёр жил ажилласан байх ёстой гэдэг. Гэтэл бид дөнгөж сургуулиа төгсч байгаа залуус. Сургуулиа дөнгөж төгссөн хүнд тийм шаардлага тавиад байх юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

Залуучуудын эрхийн тухай хууль батлуулахаар төслийг нь санаачлаад байгаа. Тэр хуулийн төсөлд наад асуудлыг чинь оруулсан. Залуучуудын эрхийг зөрчсөн маш олон асуудал байдаг. Залуу хүн ажилд орох гэхээр ийм шаардлага тавьдаг байж болохгүй.

Баярсайхан /5-р хороо/: Тавдугаар хорооны “Оргил найм” СӨХ-ны зургаан байрны лифт огт солигдоогүй 30 гаруй жил болсон. Хоёрхон лифт л солигдсон. Энэ лифтүүдийг МХЕГ ашиглаж болохгүй гэдэг. Хүний амь эндсэн хойно солих гээд байгаа юм уу.

Баянгол дүүргийн Дэд бүтэц, хот тохижилтын хэлтсийн дарга Э.Батбилэг: Дүүргийн хэмжээнд 203 лифт засч шинэчилсэн. Тавдугаар хороонд 11 лифт зассан байгаа. Танай байрныхыг дараагийн ээлжинд засварт оруулах боломжтой, үүнийг судалъя.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нэг зүйлийг ойлгоорой. Бид нэг амьсгаагаар бүгдийг сольж чадахгүй. Баянгол дүүрэгт 800-гаад лифт байна. Уржнан 600 орчим лифт байсан. Сүүлийн жил үүдэд лифтнийтоо эрс өсч байгаа.

Би УИХ-д сонгогдоод 2009 онд Баянгол дүүрэгт “Лифт” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж эхэлсэн. Одоо энэ хөтөлбөр хоёрдугаар үе шатандаа яваа. Энэ хөтөлбөрийн дүнд 240 лифт солигдсон. Лифт их үнэтэй. Тухайн СӨХ өөрөө хөөцөлдөөд МХЕГ-ын дүн шинжилгээ гаргаад, холбогдох тооцоогоо өгөөд хүсэлтээ гаргаад төсөвт суулгаад явбал үр дүнтэй. Гэхдээ танай СӨХ-ны хоёр лифтийг энэ жил солих юм байна.

Баатар /7-р хорооны өндөр настан/: “Дүүхээ” төвийн хажуугийн ТҮЦ хавиар их заваан, архидалт тасрахгүй байна. Үүнийг анхаараач. Гэмтлийн эмнэлгээс урууддаг замыг засах уу?

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:  Гэмтлийн эмнэлгийн уулзварын хойд талд орц гарц чөлөөлж шууд Энэбишийн өргөн чөлөө рүү гарах гарц хийсэн. Гэмтлийн эмнэлгийн замыг засахаар хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасан. Энэ зам энэ жил шинэчлэгдэнэ.

Сугаржаргал /20 хороо, өндөр настан/: Манай 20-р хороонд нийгмийн даатгалын тасаг, Цагдаагийн хэсэг байгуулж өгсөнд та бүхэнд баярлалаа. “Хархорин” захын урд тал, Байшин үйлдвэрлэх комбинатын хэсэг зэрэг газарт тохижилт хийгдээгүй байна.

Гэрэлтүүлэггүй, камержуулалт байхгүй. Зарим газар цахилгаан ч байхгүй. Автобусны буудал руу 30-40 минут алхана. Нэгдүгээр хорооллын сургуулиуд манай хорооны хүүхдүүдийг авдаггүй. Хүүхдүүд хоёр төмөр зам хөндлөн гарч сургуульдаа явдаг. Маш хүндрэлтэй байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 20-р хороон дээр уулзалт тайлангийн хурал хийхдээ би бүх асуултад хариулт өгсөн. Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүргийн нийт хөрөнгө оруулалтын дөрөвний нэг нь 20-р хороонд орсон.

100-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Хийсэн ажлууд бол их бий. Чадлаараа л хийж байгаа. Хөдөөгийн тосгон шиг газар байсан бол одоо бол харьцангүй төв суурин гарын хэлбэрт орсон. “Хархорин” захын орчим сургууль баригдах ерөнхий төлөвлөгөө байгаа. Цахилгааны асуудлаар шаардлагатай арга хэмжээ авах байх.

Шаравсамбуу /23-р хорооны өндөр настан/: Шинэчлэлийн баг 2012 оноос хойш ажилласан. Хийсэн ажил нь нүдэнд харагдаж, гарт баригдаж, мэдрэгдэж байна. Иргэд рүүгээ хандсан их сайхан ажлууд хийж байна.

Хүүхэд, өндөр настнууд руу хандсан ажлууд хийсэн. Хүүхдийн хүмүүжилд их сайн анхаармаар байна. Хүүхдийг хүн болгоход анхаарах хэрэгтэй. Боловсролын байгууллага үүнд гол үүрэгтэй. Баянгол дүүргийн иргэн ямар байх ёстой юм, Улаанбаатар хотын иргэн ямар байх ёстой юм гэдэг тодорхой журам гаргаж мөрдүүлбэл ямар вэ.

Ийнхүү Баянгол дүүргийн иргэд дүүргийнхээ удирдлагууд болон сонгосон УИХ-ын гишүүддээ “Ардын үг”-ээ хэлж, санал бодлоо ч уламжлав. Тэд мөн УИХ, НИТХ, дүүргийн төвшинд хамтран ажилласан Шинэчлэлийн багийн ажилд мөн дүнгээ тавьсан юм. Монгол Улс зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлсэн 23 дахь улс болсон бол Баянгол дүүрэг “Ардын үг” зөвлөлдөх аяны буухиаг хүлээн авсан хоёр дахь засаг захиргааны нэгж боллоо.

Ардын үгийг төрд хүргэх зөвлөлдөх аян цаашид үргэлжилнэ.