Сүхбаатар.Ж 2016.05.13 | Телевиз: TV9

Сонгууль “Шударга явж чадахгүй” тоглоомын улс төр байгуулахаар санаархаж байна

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар

TB-9 телевизийн “Ярилцъя л даа” нэвтрүүлгийн зочноор МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцлоо.

-Сонгуулийн тойрог мандатын асуудлаар яриагаа эхлэе. ТББХ-оор СЕХ-оос оруулж ирсэн хуулийн төсөл дэмжигдсэн. Үргэлжлэн хэлэлцэж байна. Тойрог мандатын асуудал МАН-ханы хувьд дургүйцлийг хүргэсэн байсан. Танай намын хувьд ямар байр суурьтай байна вэ?

Бидний байр суурь тодорхой. Сая үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбогдуулан УИХ-д хамгийн олон суудалтай гэх АН, МАН цэцийн шийдвэрийг хүлээж аваад, зогсохгүй. Цэцийн шийдвэрт тусгагдаад хүчингүй болсон 28 мандаттай холбогдох хувь тэнцүүлэх тогтолцоог үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан.

Тус асуудалтай холбогдуулсан заалтад өөрчлөлт оруулах ёстой байтал, өөрсдөө дур зоргоороо асуудлуудыг  шийдсэн. Энэ дотор ялангуяа 76 жижиг тойргийг үндсэндээ шинээр сонгуулийн хуулийг хийсэн гэж болно. Үүнтэй холбогдуулаад мэх, мэхэндээ болно доо.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг  манай нам, улс төрийн тодорхой захиалгат төлөвлөгөөтэй МАНАН-ын захиалгат шийдвэрийг цэц гаргалаа. Энэ бол улс төрийн маш хортой үр дагаварт хүргэж байна. Сонгууль шударга явж чадахгүй тоглоомын улс төр байгуулахаар санаархсан үйлдэл гэж албан ёсоор манай манай нам үзэж байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?