Сонгууль болдгоороо л болоод өнгөрнө
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
Сонгуулийн уур амьсгал орсон байна. Гишүүд ажилдаа хэр идэвхитэй оролцож байна вэ?
Эрх баригчид сонгуулийн тойргоо тогтооход ирцээ 100 хувь ханган оролцсоныг Монголын ард түмэн бүгд харсан. Одоо харин хурлын ирц бүрдэхгүй, байнгын хороодын үйл ажиллагаа доголдож байна. Бидэнд хүлээгдэж буй олон хууль, тогтоолууд бий.
Сонгуулийн системийг өөрчилсөн нь сонгогчдын хүлээсэн үр дүнг бий болгож чадсан болов уу?
Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал туйлын эмзэг, таагүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа. Эрх баригчид энэ талаарх мэдээллийг гаргахгүй байх бүх арга хэмжээг авч байна.
Сонгууль болдгоороо л болоод өнгөрнө. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. УИХ яаралтай төсвийн тодотголыг хийхгүй бол төсвөөр дамжин хэрэгжих олон үйл ажиллагаанууд зогсчихоод байна.
Чухал хуулиудыг баталж амжих болов уу?
Хугацаа бол байна. Батлахаар бол хугацаа бий. Батлах ёстой, энэ бол бид нарын ажлын үүрэг. Үүнийг хийнэ гэж л сонгогдон, тангараг өргөсөн хүмүүс. Улс орны төлөө ажиллана гэж тангараг өргөснөөс биш сонгууль, намын төлөө ажиллахаар тангараг өргөөгүй.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү