ИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан боллоо
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн12 дугаар хуралдаан энэ сарын 20-ны өдөр Хурлын даргын өрөөнд боллоо.
Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч Ж.Лхагвасүрэн, Тэргүүлэгч Ж.Чимидцогзол, Тэргүүлэгч Б.Батхуяг, Тэргүүлэгч Ц.Ганболд, тэргүүлэгч Ц.Содхүү Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Дамцагдорж, Хурлын Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.
Хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийн төвийг зарлах тухай, Төрийн дээд одон медальд уламжлах тухай, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах тухай асуудлыг Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат тус тус танилцуулж хэлэлцэн баталлаа.
Улсад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийн хөдөлмөр бүтээлийг үнэлж, Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон байгууллага, хамт олны саналыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлахаар тогтсон бөгөөд Үүнд: Монгол улсын гавъяат багш цол, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан цол, Монгол улсын үйлчилгээний гавъяат ажилтан цол, Гавъяат барилгачин, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль мөн Алтан гадас одонгоор тус тус шагнах тухай уламжлахаар тогтоолоо.