Байгалийн сайхан цогцолсон нутгаас хэн гарах нь тодорхой
Нэр дэвшигч Ж.Эрдэнэбат, Г.Эрдэнэтунгалаг нар
2016.06.11

Байгалийн сайхан цогцолсон нутгаас хэн гарах нь тодорхой

Сэлэнгэ аймгийн 3 тойрогт заавал Эрдэнэ гэх эхлэл бүхий нэр орсон хүмүүс дэвшсэн ихээхэн сонирхол татаж байна.

Дэвшиж байгаа нэр дэвшигчид Сэлэнгийнхээ уугуул, Сэлэнгэдээ ажиллаж амьдарч, Амжилтаа эхлүүлсэн хүмүүс байх юм. Түүнчлэн урлаг, спортын олны танил хүмүүс ч дэвшжээ.

Энэ тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын нэр хүнд өндөр байгаа нь АН-ыг айлгаад авлаа. Тиймээс ч энэ тойрогт түүний эсрэг өрсөлдөх зоригтой улстөрч гарч ирсэнгүй. АН-аас дуучин Г.Эрдэнэтунгалагыг сойсон нь Сэлэнгэ нутгийнхан төдийгүй улс даяар цочролд оруулав. Учир нь энэ жил шинээр 13 хүн урлаг спортын салбараас нэр дэвшиж байна.

Урлаг спортоос Улс төр рүү
  • 8-р тойрогт Н.Түвшинбаяр

  • 26-р тойрогт Г.Эрдэнэтунгалаг

  • 26-р тойрогт Д.Баатаржав

  • 29-тойрогт А.Сүхбат

  • 43-р тойрогт Х.Цагаанбаатар

  • 48-р тойрогт Л.Аззаяа

  • 50-р тойрогт Ү.Хүрэлбаатар

  • 53-р тойрогт Л.Өнөрчимэг

  • 54-р тойрогт П.Анужин, С.Жавхлан, Ц.Төмөрбаатар

  • 57-р тойрогт Ч.Цэвээнпүрэв

  • 69-р тойрогт М.Нарантуяа \Нара\ нар нэр дэвшиж байна.