НИТХ-ын даргаар сонгогдсон Цэндсүрэнгийн Сандуй гэж хэн бэ
НИТХ-ын дарга Ц.Сандуй
2016.07.07

НИТХ-ын даргаар сонгогдсон Цэндсүрэнгийн Сандуй гэж хэн бэ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид НИТХ-ын даргад нэр дэвшигч Ц.Сандуйгаас сонирхсон асуултаа асуусан.

Энэ үеэр түүнээс 60 тэрбумыг босгох тухай буюу нийтэд тарсан бичлэгийн талаар асуухад тэрбээр "Энэ бол сонгуулийн гүтгэлэг байсан. Би хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан.

Хэрэв миний буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн хариулт өгсөн нь олны анхаарлыг татсан юм. Ц.Сандуйн аав Цэндсүрэнг Хотын намын хорооны намын Хянан шалгах комиссын дарга байсан гэдгээр нь олон хүн мэддэг. Ц.Сандуй 1988 онд Улаанбаатар хотын 31 дүгээр дунд сургуулийг төгссөн, Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй төгсчээ.

1997 онд Нийслэлийн газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж эхлэн төлбөрийн байцаагч, хэлтсийн дарга, дэд дарга, даргын албан тушаалд дэвшин 15 жил ажилласан байна. 2012 оноос нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. Мөн 2012 оноос нийслэлийн МАН-ын хороон даргаар ажиллаж байна. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, алтан гадас одонтой.