2016.07.20
МАН-ын бүлгийн хуралдаан эхэлжээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа эхэлжээ.
Уг хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүдийг УИХ-д өнөөдөр үдээс хойш өргөн мэдүүлсэн юм. Харин үдээс өмнө энэхүү бүтцийг дэмжихгүй гэдгээ Монгол улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ.
Хуулийн төсөлд Засгийн газар нь 13 яам, 16 сайдтай байгуулагдахаар тусгасан.