Улаанбаатар хотын Захирагч С.Батболд
2016.08.02

Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдэв дор чуулна

Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. 

Зүүн хойд Азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож  “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм.  

Форумд  Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн  суурин төлөөлөгч Жон Лайонс "Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаа"-наас танилцуулах бөгөөд  "Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдал" сэдвээр тус хотын орлогч Гоу Вэн Хө илтгэл тавина.

Илүү ихийг бичлэгээс хүлээн авна уу ?