Т.Хадхүүгийн 6 жилийн бүрэн хугацаа нь Төрийн албаны тухай хуулийн дагуу дууссан
Б.Баатарзориг, С.Цэдэндамба нарыг ТАЗ-ын орон тооны гишүүнээр томилох тухай хэлэлцэж байна. Тус томилох асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат: С.Эрдэнэ гишүүний асуултад хариулья. ЗГХЭГ-аас Т. Хадхүүг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхдээ МУ-ын үндсэн хууль болон төрийн албаны хуулинд заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар хуулийн дагуу оруулж ирж байгаа.
2008 оны 11- дугаар сарын 31 ны 47-р тогтоолоор Д.Батбаярыг ТАЗ-ийн орон тооны гишүүнээр томилсон 6 жилийн хугацаатай өөрөөр хэлбэл 2008 оны 12 сарын 31 ний өдөр томилогдоод бүрэн эрхийн хугацаа нь 2014 оны 11 сарын 31 өдөр дуусгавар болох байсан. Энэ өөрөө 34.5 заасны дагуу 6 жилийн хугацаатаа гэж заалтын дагуу байгаа. Ингээд 2013 онд Д.Батбаяр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. ТАЗ-ын орон тооны гишүний орон тоо гарсан тул үлдсэн хугацаан дээр нь Т.Хадхүүг УИХ-ын 11-дүгээр тогтоолоор томилсон.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?