2016.08.17

Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гарлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны долдугаар сарын 15-ны хуралдаанаар Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгон нэрийдэх шийдвэр гаргасан. Ингэснээр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Чингисийн талбай хэмээн нэрлэж ирсэн юм. Тухайн үед НИТХ дахь МАН-ын бүлгийн тэргүүлэгчид эсэргүүцэж байсан боловч олонхийн саналаар дэмжсэн байдаг.

Хэрэв НИТХ-ын тэргүүлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандвал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно. Улмаар давж заалдах болон хяналтын шатны хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн шийдсэний дараа Сүхбаатарын талбай эсвэл Чингисийн талбай гэж нэрлэх эсэх нь шийдэгдэх юм. Юутай ч анхан шатны шүүхээс Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгоод байна. Дашрамд дуулгахад өчигдрийн шүүх хуралд Д.Сүхжаргалмаа гуай өөрөө оролцжээ.